Гадаад валютын гүйлгээнд банкууд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоогоод байсан нь цуцлагдсан гэх мэдээлэл гараад буй. 

Энэ талаар банкны системийн нөлөө бүхий зарим банкнаас тодрууллаа. 

Худалдаа Хөгжлийн Банк

Валютын хязгаарлалт хэвэндээ байна. Төгрөгөөс валют руу харьцаж буй тохиолдолд 1,000,000 төгрөгийн хязгаарлалттай байсан нь өнгөрсөн Даваа гарагаас 5,000,000 төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өдөрт 5,000,000 төгрөг хүртэлх валютын гүйлгээ хийх боломжтой байна.

Төрийн банк

Валютын хязгаарлалт хэвээрээ байгаа. Нэг удаагийн гүйлгээний өдрийн лимит нь 300 ам.доллар буюу 1,000,000 төгрөг байна.

Голомт банк 

Валют арилжааны бэлэн болон бэлэн бус гүйлгээний нэг өдрийн лимит нэмэгдэж, 5,000,000 төгрөг болсон. Иргэн, аж ахуйн нэгжид адилхан үйлчилнэ.

ХААН Банк

Валют арилжааны бэлэн бус гүйлгээ 1,000,000 төгрөг байсан нь нэмэгдэж 5,000,000 төгрөг хүртэлх лимиттэй болсон. Бэлэн гүйлгээ хийх бол 1,000,000 төгрөг хүртэлх хязгаарлалт хэвээр үйлчилнэ гэлээ.