Өнгөрсөн нэг сарын хугацаанд 45 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
9 цагийн өмнө
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, холбогдох хууль тогтоомжийг сурталчилж иргэдийн энэ талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарыг дуусталх хугацаанд зохион байгуулжээ.
Арга хэмжээний хүрээнд иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээ, мэдээллийг өргөн хүрээтэй хүргэхээс гадна гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах мөн хяналт шалгалтын ажлууд хийгдсэн.
Тухайлбал, Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эмзэг цэгүүдийг тодорхойлж, нийт 157 цэгт 403 алба хаагчийг хяналт шалгалтын үүрэг гүйцэтгүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 177.0 мянга гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, 131,142 зөрчил илрүүлсэн байна.
Дээрх хяналт шалгалтаар илэрсэн зөрлөөс дурдвал 3.002 жолооч согтуугаар, 1.644 жолооч эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 12 сэжигтэн, оргодол, эд зүйлсийг илрүүлж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Мөн цагдаагийн байгууллагаас шугаман эргүүлийг цагийн менежментээр зохион байгуулж, 5 төрлийн зөрчил илрүүлэгч иж бүрэн камер бүхий хөдөлгөөнт эргүүлийн 17 автомашиныг УБ хотоос гадагш 250-350 км радиуст хөдөлгөөнт эргүүлээр, хэвтээ босоо тэнхлэгийн замуудын 100 км тутамд байнгын постууд 24 цагаар ажиллуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Орон нутгийн замд зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулах зорилгоор нутгийн захиргааны болон Авто зам засвар арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдэд 165 удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, нийт 9060 м замын тэмдэглэгээг тодруулж, автозамын эвдрэл гэмтэлтэй 36.908 м/куб замд засвар арчлалт хийлгүүлж, 111 тэмдгийг сольж, 272 тэмдгийг засварлан, 416 тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулсан.
“Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 418 нэгж буюу 17.7%-иар, нас баралт 25 нэгж буюу 35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 7 нэгж буюу 6.5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Мөн нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, 250-350 км радиуст 17 тээврийн хэрэгсэлтэй 40 алба хаагч 24 цагаар хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалт хийж ажиллахын зэрэгцээ тэгш ой тохиож байгаа аймаг, сумдын баяр наадам, хурдан морьдын уралдаан болж байгаа аймгуудыг чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор 50 км тутамд хяналтын пост гарган 22 цэгт 22 тээврийн хэрэгсэл, 91 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо:
- Тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй байх;
- Хориглосон, аюул бүхий хэсэгт гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орохгүй байх;
- Хамгаалах бүсийг дан ганц жолооч бус зорчигч бүр хэрэглэх;
- Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
-Түр зогсохдоо зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох;
- Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Зочин · 9 цагийн өмнө
SADARLI XUCHINDI TOMSOGN GOE DYRTAI DOLOON 80955877
Зочин · 9 цагийн өмнө
ANUSN SEXSYGR ALNI GOEOOR SEXSDI80955877BOOBN LAW XXN