С.Цэнгүүн: Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл нь сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн хардлагыг төрүүлж байна
10 цагийн өмнө
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнтэй Эрчим хүчний хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар болон салбар яамнаас Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах төслөө гишүүдэд танилцуулсан. Таны хувьд энэ салбарт сөрөг хүчний байр суурийг хүчтэй илэрхийлж ирсэн. Энэ утгаараа дээрх хуулийн төсөлтэй холбоотой таны байр суурь ямар байгаа вэ?
-Манай улсад эрчим хүчний салбар одоогийн байдлаар ерөнхийдөө гурван хуулиар зохицуулагдаж байна. Эдгээр нь Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль юм. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хууль гэхэд 16 бүлэг 38 зүйлтэй, том хууль.
Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь салбарын хууль эрх зүйн шинэчлэлийг цогцоор нь хийх бус түр зуур зохицуулалт хийж сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн хардлагыг дагуулж байгаа юм.
-Эрчим хүчний салбарын шинэчлэл гээд өмнөх Засгийн газар нэлээд огцом шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо байгаа байдлыг харахад ДЦС-3 нь доголдчихлоо, мөн ард түмний нуруун дээр тарифын нэмэгдэлтэй л явж байна. Ер нь энэ шинэчлэлээ зөв эхлүүлсэн гэж ойлгох уу. Хэрхэн эхлүүлэх, юунаас эхлэх ёстой байсан бэ?
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байсан. Эдгээрийн дөрөв нь эрчим хүчний салбарын төслүүд. Энэ утгаараа зоригтой шийдвэрүүд гаргаж байсантай санал нэг байна. Гэвч үр ашигтай байдал, богино хугацааны үр дүн зэргийг харгалзан эрэмбэлэхгүйгээр хэт олон том төслүүдийг зэрэг хөдөлгөх санхүүгийн чадамж, нөөц манай улсад байхгүй гэж би өмнө нь ч шүүмжлэлтэй хандаж байсан.
Гуравдугаар дулааны цахилгаан станцын хувьд шинжээчдийн дүгнэлт гарсны дараа хаана хариуцлага алдагдсан нь тодорхой болох байх. Эрчим хүчний салбарын шинэчлэл хийгдсэн нь зөв. Хийх ч шаардлагатай. Энэ шинэчлэл “мордохын хазгай” гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Эрчим хүчний тарифын нэмэгдлээр хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн төдий. Одоо ч гэсэн эрчим хүчний тариф өртөгтөө хүрээгүй, манай дулааны цахилгаан станцууд хуучирсан тоног төхөөрөмжтэй, хүний нөөцийн дутагдалтай хэвээрээ байгаа. Эрчим хүчний реформ гэдэг ганц жилийн дотор хийгддэг хялбар зүйл биш. Реформ хэр богино хугацаанд, амжилттай үр дүнд хүрэх нь одоогийн Засгийн газар, Ерөнхий сайдын манлайллаас шууд хамаарна.
-Хууль, эрх зүйн хүрээнд ер нь ямар өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж Та үзэж байна вэ?
-Энэ салбарыг бид төрийн монополиос чөлөөлж, жам ёсны чөлөөт зах зээлийн өрсөлдөөнд оруулах шинэчлэлийг хийх шаардлагатай. Үүний хүрээнд хуулийн үзэл баримтлалаас эхлээд тогтолцоогоор нь өөрчлөлтийг хийх шаардлага үүсэж байгаа. Салбарыг урт, дунд, богино хугацаанд хөгжүүлэх бодлогыг Засгийн газар болон түүний харъяа яамдууд хэрэгжүүлнэ. Энэ ч утгаараа салбарынхаа хууль эрхзүйн шинэчлэлд Эрчим хүчний яам манлайлан оролцох ёстой. Тиймээс эс үйлдэхүй гаргахгүйгээр хамтран ажиллаасай гэж хүлээж байна. Миний хувьд аль нэг салбарт эрс шинэчлэл хийхэд тухайн салбарын хүмүүс нь дотроосоо илүү эсэргүүцдэг юм байна гэж бодох болсон. Аюулгүй ажиллагааг нэгд тавьж, маш хүнд нөхцөлд ажиллаж ирсэн энэ салбарынхан мэдээж өөрчлөлт шинэчлэлтэнд хялбар дасахгүй, эмзэг хандаж магадгүй. Тэр утгаараа зөвхөн бодлогын бичиг баримтаар хязгаарлагдахгүйгээр бид салбарт ажиллах хүний нөөцөө ч давхар бэлтгэх шаардлагатай. Эцсийн дүндээ хүн хоорондын харилцаа л хамгийн хүнд байдаг.
-Эрчим хүчний хэрэгцээ минут тутам өсч байна. Үүнийг ер нь цаашид яаж хангах ёстой бол…?
-Эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Орчин үед айл өрхүүд ч эрчим хүч үйлдвэрлэгч болсон. Манайд дулааны цахилгаан станц баръя гэвэл нүүрснээс их юм алга. Түүнийгээ бид ашиглах ёстой. Нөгөө талдаа сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Ялангуяа тархмал эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд өрсөлдөөнт орчин бий болгох нь чухал. Ирээдүйд эрчим хүчний үнэ буурахыг зөв тооцохгүйгээр Засгийн газар хэт урт хугацаат том оврын станцуудад “PPA” буюу цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээгээр өндөр үнэд тогтвортой баталгаа гаргавал эргээд эрчим хүчний салбарын зах зээлээ хорлох, хөрөнгө оруулагчдыг үргээх, санхүүгийн хүндрэлд орох зэрэг олон эрсдэл дагуулна.
-Бөөрөлжүүтийн станцын чадлын нэмэгдэл хэзээ ашиглалтад орох бол. Ирэх өвлөөс өмнө Улаанбаатар хот энэ гуравдугаар станцаа засварлаад бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бий юу?
-Дулааны дутагдлыг ТЭЦ-4 болон Амгалангийн дулааны цахилгаан станц руу шилжүүлж, ТЭЦ-3-ын гэмтээгүй байгаа зуухыгзөвхөн дулаан үйлдвэрлэдэг горим руу шилжүүлж, дулааны эх үүсвэрийг хангах, цахилгаан эрчим хүчний 50 МВт-ын дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг (150мВт) ашиглалтад оруулах замаар эсвэл Өмнөд Монголоос 80МВт-ын цахилгаан эрчим хүч импортолж нөхөхөөр төлөвлөсөн тухай хэвлэлийн мэдээлэлтэй байна. Үлдсэн гурав, дөрөвдүгээр блокуудыг угсрах төлөвлөгөө тодорхой эцэслэгдээгүй гэсэн. Дэлбэрсэн генератор нь импортын генератор байсан. Тиймээс генераторыг дахин засварлах боломжгүй. Мөн 50 МВт-ын хүчин чадал бүхий турбин генератор дахин суурилуулахад 2-3 жилийн хугацаа шаардлагатай гэсэн. Энэ төрлийн генераторыг үйлдвэрлэгч 11 компани руу худалдан авах санал илгээсэн ч хариу ирээгүй байгаа тухай Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх мэдэгдсэн байна лээ. “ДЦС-3”-т үүссэн осол, хохирлыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх, хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжид зарцуулахаар 35.5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулсан.
-Батерей станцуудыг байгуулах шаардлагатай гэдэг зүйлийг зарим хүмүүс хэлж байна. Энэ зөв гарц мөн үү?
-Шийдэл байж болохыг үгүйсгэхгүй. Бид ямар ч эх үүсвэр байгуулж болох талаар ярьж болно. Гэвч эцсийн дүндээ хэдэн төгрөг төлөх вэ гэсэн тариф, бидний санхүүгийн чадамж л тодорхойлно. Батерей хураагуураас нийлүүлж буй эрчим хүчний үнэ одоогийн эрчим хүчний дундаж тарифаас 3-5 дахин өндөр байгаа. Сэргээгдэх эрчим хүч нийт цахилгаан үйлдвэрлэлийн 8-9 хувийг эзэлж байгаа боловч нийт орлогын 22-25 хувийг авч байна. Тиймээс яг одоогоор эцсийн зөв шийдэл биш.
-Шинэ Засгийн газар эрчим хүчний асуудалдаа хэрхэн анхаарч, дорвитой ямар ажлуудыг хийх шаардлагатай гэж Та үзэж байгаа вэ?
-Эрчим хүчний том төслүүдээ урагшлуулаасай гэж хүсэж байна. Төрийн өмчит компаниудын засаглал, бүтээмжийг сайжруулж, үргүй зардлыг эрс бууруулж, менежмэнтийн зөв оновчтой бодлого явуулах нь чухал. Ирэх намрын чуулганаар хувийн хэвшил гүйцэтгэж чадах ажилд төр хэт оролцож, зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулж, алдагдалтай ажилладаг ТӨК-уудын асуудал хүчтэй яригдах болов уу. Засгийн газрын нэн тэргүүнд хийх ажил эндээс эхлэх ёстой. Өнгөрсөн 30-аад жилийн хамгийн том алдаануудын нэг нь эрчим хүчний салбарыг хэт тусгай мэтээр авч үзэж, бусад салбарт хийгдсэн шинэчлэлүүдээс тусгаарлаж хаасан. Энэ нь төрийн оролцоо хэт давамгайлж, ТӨК-уудын үр ашиггүй зардал, захирлуудын тансаглал, шаардлагагүй худалдан авалт хэрээс хэтэрсэн зэрэг асуудалд Засгийн газар, салбарын яамны удирдлагууд нь үргэлж эс үйлдэхүй гаргаж ирсэнд байгаа. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатараас эс үйлдэхүй бүү гаргаарай гэж хүсмээр байна.
-Таны хувьд эрчим хүчний салбарт ямар өөрчлөлтийг эхлүүлэхийг зорьж байна вэ?
-Эрчим хүчний салбар бол маш гэрэл гэгээтэй, том нөөц бололцоотой салбар. Тэр утгаараа Монгол Улс дэлхийн энергийн төлөөх өрсөлдөөнөөс хоцорч болохгүй. Бид энэ зах зээлийг чөлөөлж, хөрөнгө оруулалт татаж, төслүүдээ хурдтай эхлүүлж, үйлдвэрлэгч улс болох шаардлагатай. Жишээлбэл, уул уурхайн компаниуд түүхий эдээ Монголдоо боловсруулж нэмүү өртөг шингээхэд эрчим хүч зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбоотой үйлдвэр технологийн паркийн эрх зүйн орчныг анхаарч байгаа. Би Засгийн газрын гишүүн биш тул гүйцэтгэл тал дээр ажиллах боломжгүй. УИХ-ын түвшинд “Эрчим хүчний дэмжих бүлэг”-ийг байгуулахад оройлон оролцсоныг та мэдэх болов уу. Цаашид эрчим хүчний үр ашигтай төслүүд дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хичээнэ. Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Дулааны тухай хуулийг тусад нь боловсруулах саналыг гаргасан. Ажлын хэсгийн эхний хувилбар дээр экспертүүдтэй хамтарч тодорхой саналууд гаргаж байгаа. Мөн Ерөнхий сайд болон салбарын сайдыг эс үйлдэхүй гаргуулахгүйн тулд шахаж шаардаж ажиллана.
Зочин · 4 цагийн өмнө
SAWI80955877
z · 4 цагийн өмнө
ayultai hartai abgai bolohnee,hardaj baina gene uu
Зочин · 4 цагийн өмнө
TANILTSN80955877
Зочин · 10 цагийн өмнө
UILCHLEED VANAGN XUSLEER80955877
Зочин · 10 цагийн өмнө
SEXSEER UILCHLN MERGJLN VANAGLGCH80955877
Зочин · 10 цагийн өмнө
ANUSDI80955877BOOBN XOXOJ DOLOOJ TAWIYYLI80955877