УИХ-ын гишүүн болсноос нь хойш Т.Аюурсайханы өөрийн орлого 3 дахин, гэр бүлийн орлого 16 дахин өсжээ
2022/10/21
ХНХ-ын сайдаар томилогдоод буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Тэрбээр нийт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлжээ. Түүний
- Өөрийн орлого 235 сая
- Гэр бүлийн орлого 159.8 сая төгрөг бөгөөд 163 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
- Орон сууц, барилга байгууламжийнх нь үнэлгээ нийт 1.2 тэрбум төгрөг,
- 118 сая төгрөгийн машинтай бол 87 сая төгрөгийн үнэт эдлэл, 498 сая төгрөгийн мал аж ахуйтай байна.
Тэрбээр 2016 оны сонгуулиар анх УИХ-ын гишүүн болж байв.
Анх АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгт буюу
- 2017 онд өөрийн орлого нь жилийн 70 сая төгрөг байсан бол 2021 онд 235 сая бол 3 ДАХИН давж өсжээ.
- Гэр бүлийн орлого нь 9.9 сая төгрөг байсан бол 160 сая төгрөг болж 16 ДАХИН нэмэгдсэн байна.
- Мөн гишүүн болохдоо хадгаламжгүй байсан бол дараагийн жилээс нь 124 сая төгрөгийн хадгаламжтай болохоо мэдүүлсэн нь өнгөрсөн жилүүдэд нэмэгдсээр өдгөө 163 сая төгрөг болсон бөгөөд 300 сая төгрөгийн зээлтэй байсан нь 435 сая төгрөг болж өссөнийг 2021 онд бүрэн төлснөө ХОМ-тээ мэдүүлжээ.