Хууль бус нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор АТГ 24 объектод нэгжлэг хийжээ
2022/11/17
Сүүлийн үед нүүрсний хулгайн асуудал хөндөгдөх болсон.
Тодруулбал, улсын хилээр хууль бусаар буюу бүртгэлгүйгээр нүүрс гаргаж байгаа хэргийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн юм.
Үүнтэй холбоотойгоор өчигдөр АТГ-аас 24 объектод нэгжлэг хийж, 33 хүнийг байцаажээ. Мөн тус газраас сүүлийн өдрүүдэд "Тавантолгой төмөр зам" компанид ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжинэ гэдгийг өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.
Тэрбээр "Олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэж байгаа хүмүүс сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн Банкны гэх мэт дуулиант хэргүүд удаашрах, хэн нэгэн шалгагдахгүй үлдэх вий. Мөрдөх байгууллагууд дээр дурдсан олон хүнд хамаарах хэргүүдийг бүхэлд нь шүүхэд шилжүүлэх ажил хийгдэж дуусаж байгаа. Араас нь нүүрсний хэрэг шилжинэ" гэсэн юм.
Түүнчлэн нүүрсийг гаальд дутуу мэдүүлсэн болон мэдүүлээгүй улсын хилээр нэвтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал буюу нүүрсэнд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй, нүүрс тээврийн хэрэгслүүд хоосон улсын хилээр гаргасан бүртгэл нь нүүрстэй гарсан байх магадлалтай, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд харьцуулалт хийхэд давхардсан тоогоор нийт 22,664 тээврийн хэрэгслийн бүртгэл зөрүүтэй байсан тухай албан эх сурвалжууд мэдээлж буй
шаабар · 2022/11/17
Эрдэнэтийг манай томчууд хэрхэн хулгайлсан арга нүүрсэн дээр гарч байна. Шалгаж сүйд болоод байх шаардлагагүй. Дарга нарын цохолттой гээд хэдэн ч машин нүүрс гарчихсан л байгаа. Баримт нотолгоо зөндөө бий шүү.