Л.Оюун-Эрдэнэ: Хангийн төмөр замыг нэмэлт өр үүсгэхгүйгээр, найман сарын дотор нээж чадлаа
2022/11/25
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, дараах үгийг хэллээ.
Эрхэм монголчуудаа!
Монгол Улстай түншлэн ажилладаг олон улсын болон бүс нутгийн итгэлт түншүүд, хүндэт хөрөнгө оруулагчдаа! Монгол Улс өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа зарлаж байна.
Болгоё гэвэл арга, болгохгүй гэвэл шалтаг олддог гэдэг үг бий. Улсын орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөрзам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн 9 дүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр замнайман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусч болдогийг өнөөдөр хамтдаа харлаа!
Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол өнөөдөр монгол гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан.
Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ чдавтах ёсгүй.
Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнслэж, засаж залруулахын төлөө, цар тахал, дайны хүнд цаг үеийг давж эдийн засгаа сэргээн тогтворжуулахын төлөө, улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг богино хугацаанд дээшлүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг бүрэн дуусгаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Монгол улсын Засгийн газар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа.
Өнөөдөр Монголчууд бид ажил эхлүүлж богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад нотлон харуулж чадлаа. Энэ бүтээн байгуулалт Монгол улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын эрхэм гишүүд, аймаг орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтыг ашиглалтанд оруулахын төлөө өдөр шөнөгүй хичээн зүтгэсэн Үндэсний томоохон 120 гаруй аж ахуйн нэгжүүд, 600 гаруй инженер, техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдхүүн, 3000 гаруй нийт бүтээн байгуулалтад гар бие оролцсон оюутан залуучууд, нутгийн иргэд, малчиддаа Монгол улсын Ерөнхий сайдын хувьд гүн талархал илэрхийлье!
Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтанд орсноор Замын-Үүд, Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөрзамын бүтээн байгуулалтыг Монголчууд бид бүтээн байгуулж чадсан гэдэг агуулгаараа түүхэн ач холбогдолтой төсөл юм аа.
Ханги мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км оор богиносч, тээврийн өртөг хугацаа нэмэгдэх боломж бүрднэ.
Ханги мандлын төмөр замын шинэ гарц хоёр дахь замын үүд мөн хоёр дахь гашуунсухайт билээ.
Нэг үгээр хэлбэл боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж эхэлнэ гэсэн үг. Ингэснээр 2023 онд Экспортын орлого анх удаа 11 тэрбум ам долларыг давах болно. Бусад төмөр замын гарцууд нээгдсэнээр Монголчууд бидний олон жил хүлээсэн үзүүлэлтүүд 2050 онд биш, 2040 онд биш, 2030 онд ч биш ердөө ирэх 4-5 жилийн дотор боомтын боймыг тайлснаар ирэх бүрэн боломжтой.
Цар тахлаас улбаалж эдийн засаг -4.6 хувиар агшсан, дайны нөхцөл байдлаас үүдэж үнийн өсөлт үүсч, ханшийн савалгаа үүссэн хүнд цаг үед Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн бодлогыг дэмжиж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр төсвөөс санхүүжилтийн дэмжлэггүйгээр, нэмэлт өр үүсгэхгүйгээр энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадсан Та бүхнээр Монгол улс бахархаж байна. Эдийн засгийн бие даасан байдал, тусгаар тогтнолын төлөөх Шинэ сэргэлтийн бодлогын хүнд, томоохон ачаа тээсэн жингийн цуваа ямар ч бэрхшээлийг үл тоож шантралгүй бас зогсолтгүй зүтгэсээр байх болно. Монгол ахан дүүс минь, өргөн олон түмэн минь Шинэ сэргэлтийн бодлогоо уухайлан дэмжиж, хүрээлэн хамгаалж, хамтран ажиллахыг дахин хүсье!
Мөнх тэнгэрийн хүчин дор
Монгол улс Сэргэн мандах болтугай!
DR. PRADHAN · 2022/11/25
DR. PRADHAN · 2022/11/25
И · 2022/11/25
ХБАТТУЛГА ТӨМӨР ЗАМ ГАЦААСАН АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН НЭМЭЖ ХОРЛОН ХИЙЖ ӨРГӨН ЦАРИГААР МӨНГӨ ҮРЖ ХӨГЖИЛД САДАА ХИЙГЭЭД БН
Бат инженер · 2022/11/25
Хятад руу бүх юмаа зөөе гээд л баярлаад байх юм. 50 100 500 жилийн дараа энэ нутаг дээр чинь Монгол хүн байх юм байгаа биз дээ. Хятад хүний 8 замын бодлого гэж энэ дээ.
ub irged · 2022/11/25
баяр хүргэе