Тавантолгойн цахилгаан станцын төслийг гацаасан гол нөхдүүд хэн бэ
2022/12/19
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгойн цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монголд үлдэх болно” гэж байв.
Харамсалтай нь, энэ мөнгө Монголд үлдэх боломжийг гацаасан гол хүн бол Ц.Даваасүрэн юм. Тэрбээр 2017 онд Эрчим хүчний сайдаар томилогдсоныхоо дараа Монголын Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай 2014 онд байгуулсан “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцлаж, 2019 онд М.Энхсайханы ТЭЗҮ-гээр уг төслийг хэрэгжүүлэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэр гарч байлаа.
Улсад нэн чухал боловч улстөрчдийн халаасанд ямар ч “ашиггүй” төсөл нурж унадаг олон жишээний нэг нь Тавантолгойн цахилгаан станц. Өнөөдөр ч уг төсөл амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь, улстөрчдийн ашиг сонирхол уг төслийг унагах магадлал өндөр байна.
Өдийг хүртэл гацсаар буй Тавантолгойн цахилгаан станцын Барих-шилжүүлэх нөхцөлтэйгээр 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцын төслийг гүйцэтгэх тендерт Хятадын “Чайна Энерги”, “Повер Чайна нуклери инженеринг корпорашн”, “TBEA” болог ОХУ-ын нэг компани оролцож байгаа аж. Төслийн санхүүжилт нь 808.2 сая ам.доллар. Төслийн 15 хувийг Монголын Засгийн газар, 85 хувийг тендерийн ялагч хариуцах бөгөөд Оюутолгойн ирээдүйн орлогоос төлөх юм.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Тавантолгой цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн дарга Г.Тулга хоёр нэг ангийн хүүхдүүд. Сар шинийн өмнөхөн Г.Тулгыг Тавантолгойн цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар томилсон байдаг. Тэд өмнө нь нэг бус удаагийн тендер дээр хамтарч ажилласан “Дорнодын цахилгаан станцын өргөтгөл”. Уг тендерт Хятадын “TBEA” шалгаруулсан нь тухайн үед багагүй шүүмжлэл дагуулж, үүний ард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар байгаа гэх хардлага ч дагалдаж байв.
Өөрөөр хэлбэл, Дорнодын цахилгаан станцын 51 мВт өргөтгөл барих тендерт “Чайна Энерги” 74.002.007 сая ам.доллар, “TBEA” 79.488.266 сая ам.долларыг санал болгосон байдаг. Гэтэл тендерийн комиссынхон 5.4 сая ам.доллараар илүү үнэ хэлсэн “TBEA”-г тендерийн ялагчаар сонгосон нь тухайн үед дуулиан болж байсан “10 сая ам.долларын авлига”-ын асуудалтай холбох хүмүүс ч байв. Учир нь, Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ц.Даваасүрэн нарын хүн гэж яамныхан нь ярилцдаг нь оргүй ч хоосон хардлага биш. Нөгөөтэйгүүр, Дорнодын цахилгаан станцын тендерийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохын ангийн залуу Г.Тулга мөн ажилласан байдаг.
2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нараас 10 сая ам.долларын авлига авсан гэх дуулианд нэр цохогдож, хардагдаж байсан хүний нэг нь Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн.
Эрчим хүчний сайд байхдаа Ц.Даваасүрэнгийн оролцоотойгоор Тавантолгойн цахилгаан станц барих ажлыг гацаасны ард тэдний хувийн ашиг сонирхол, авлигын асуудал байна уу гэх хардлага өдийг хүртэл үргэлжилсээр байгаа ч үүнд анхаарал хандуулах эрх мэдэлтэн алга л байна.
DR. PRADHAN · 2022/12/23
Зочин · 2022/12/19
10% н даваасүрэн гацаажээ
Зочин · 2022/12/19
Зочин · 2022/12/19
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д нэмж өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй
Va · 2022/12/19
Ene neg ulbiisen shultai Davaasuren hiij giilguulsen yum baihgui huniig l horlono eniig shalgaach