М.Энхсайхан: Хууль ёсны ганцхан АН бий, дарга нь С.Эрдэнэ...
2022/12/28
АН-ын “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын Улс төрийн зөвлөлийн дарга М.Энхсайхан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэсувд, Нийслэлийн АН-ын дэд дарга И.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр М.Энхсайхан: "Өнөөдөр Монголд Ардчилсан нам нэртэй ганцхан нам байгаа. Энэ бол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй, хууль ёсны тамгатай, хууль ёсоор бүртгүүлсэн С.Эрдэнэ гэсэн даргатай ийм л нам байгаа. Тийм учраас МҮАН хууль ёсны АН-аас нь, С.Эрдэнэ даргаас батлахаа гардаж авсан. Гардаж авсан хүний тоонд би өөрөө багтаж байгаа.
Ардчиллын төлөөх намууд өөр хоорондоо, итгэл үнэмшил дээрээ нэгдэж байж Монголын ардчиллын чанарыг дээшлүүлнэ. Энэ бол эхлэл.
Бид өөрсдийн итгэл үнэмшлийн төлөө зүтгэнэ. Анх АН-аас МҮАН төрж гарахдаа итгэл үнэмшлээрээ гараагүй. Шууд хөөгдөөд гарсан учраас хөөгдсөн хүмүүс итгэл үнэмшилтэйгээ л гарсан. 16 жилийн дараа эргээд АН-даа ирж байгаа нь Монголын нийгэмд тулгарсан хүндрэл бэрхшээл, Ардчиллын чанар унасан, гадаад, дотоод байдал хүндэрсэн энэ нөхцлийг сөрөн зогсохын тулд хамтрахаас өөр аргагүй болсон учраас юм.
Ардчилсан нам бол Ардчилсан нам. Тийм учраас бүх юм нээлттэй. Дотоод асуудал байгаа бол түүнийг намынхаа байран дээр, намынхаа нөхдүүдтэй хамт сууж байгаад шийдэхэд ямар ч асуудал байхгүй." гэв.
М.Чой
Зочин · 2022/12/28
За сонгогчид минь ирэх сонгуульд АН –г л биш шүү өөр нам бол яахав
Зочин · 2022/12/28
Баяр хүргэе ийм л эрүүл ухаан АН-д дутаж байсан.С.Эрдэнэ АН-ын дарга