Засгийн газар тун удахгүй Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг огцруулах, Боомтын сайдын томилох асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. 

Мөн Ковидын хуулийн 3.1 дүгээр заалтын дагуу сонгон шалгаруулалтгүй томилогдсон  Соёлын яам, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Ц.Эрдэмбилэг цаашлаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, С.Магнайсүрэн нарыг сэлгэн томилно гэх мэдээлэл байна.