Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө ашиг сонирхолын зөрчилтэй байж болохоор үйлдлийг  охинтойгоо хамт гаргажээ.

 Тодруулбал  МУИС-ийн хуулийн сургуульд  Х.Тэмүүжин сайд маань хичээл заадаг үгүй нь тодорхойгүй ч 50 хувийн цалинг сар бүр авдаг байна.  Үүнийхээ ачаар   2013-2014 оны  хичээлийн жилд МУИС-ийн Хуулийн сургуулийн өдрийн ангид  өөрийнхөө  охин Т.Хуланг  МУИС-т оруулсан байна.  Ингэхдээ  МУИС-ийн элсэлтийн  журмыг зөрчсөн байгаа юм.   Тодруулбал,

Зурагт  МУИС-ийн  Хууль зүйн  сургуулийн  өдрийн ангид 2013-2014 оны хичээлийн жилд  элсэн суралцагчдын нэрс, тайлбар,  ЭЕШ-т авсан оноотойгоо байгаа.  Энэ дундаас  Х.Тэмүүжин сайдын охинтойгоо нийлсэн зөрчилтэй үйлдэл  тодоос  тод байна.

  • Зөрчил1. Монгол улсын их сургуулийн  бакалаврын хөтөлбөрт 2013 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх журмын  2.6 “Бүртгүүлэгч ЕШ-д 60-аас доошгүй хувийн (560) хэмжээст оноо авч МУИС-д бүртгүүлэхэд тавигдах минимум шаардлагыг хангасан байх ёстой” гэж заажээ.  Тэгтэл хууль зүйн сайдын охин Т.Хулан  математикийн шалгалтад  464, нийгэм мэдлэгийн шалгалтад 519 оноо авсан байгаа юм.  Босго оноог  бараадаагүй  байгаа нь  элсэлтийн журмыг  зөрчиж байна.
  • Зөрчил2. МУИС-д  оюутан элсүүлэх бол  багш, ажилтны хүүхэд гэсэн шалтгаанаар хэзээ ч оюутан элсүүлдэггүй бөгөөд энэ нь   ашиг сонихолын зөрчлөөс эхлээд олон асуудлаас сэрэмжилж байгаа хэрэг юм.  Тэгтэл  Х.Тэмүүжин сайд багш ажилтны хүүхэд гэсэн тайлбартайгаар охиноо МИУС-д оруулжээ.  Х.Тэмүүжин сайдын хувьд тус сургуулийн Хууль зүйн сургуульд 50 хувийн багшаар цалинждаг.  Гэхдээ түүний хичээл зааж байгааг  батлах хүн бараг байдаггүй. Тэр хичээл заагаагүйнхээ  төлөө  улсаас   50 хувийн цалин авдаг.    Цалинг нь бодоод үзвэл жилдээ хэдэн сая төгрөг гарна.

 

50 хувийн багш гэсэн сэтэртэйгээ ашиглан охиноо МУИС-т оруулсан Х.Тэмүүжин сайдын хувьд  энэ талаараа ам нээхгүй байгаа.  Босго оноо нь хүрээгүй, багш ажилтны  хүүхэд гэсэн тайлбартайгаар  МУИС-т оруулсан нь МУИС-ийн шинэчлэлийн асуудалтай шууд холбоотой  гэдгийг ярих хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл сургуулийн одоогийн удирдлагуудын ажлын арга барил шинэчлэл хийхэд тохирохгүй байгаагаас гадна ашиг сонирхол ихтэй байгааг сургуулийн 1200 багшийн 800 гаруй нь хүлээн зөвшөөрчээ. Цаг үеэ дагаад шинэчлэл явагдах нь зөв боловч арга нь буруу, мөн хэтэрхий ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс сургуулийн толгойд байгааг багш нар эсэргүүцсээр байгаа.  

Л.Гантөмөр сайдаа  ийм зөрчилтэй үйлдэлд  ямар хариуцлага тооцох вэ?  МУИС-ийн  дарга даамлуудаа, шинэчлэл гэж нэрлээд байгаа буруу эргэлтээ  дахиж  харах хэрэгтэйг  энэ жишээ  баталаж байна.

А.Баярмаа