О.Цогтгэрэл: Ажил эрхлээд ипотекийн зээл, бусад зардлаа төлөөд ядуурдаг тогтолцоо бий болсон
2023/01/12
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монголд ажил эрхлээд ядуурдаг тогтолцоо бий болсон. Ипотекийн зээл гээд бусад олон зардалд хэдэн төгрөгийн цалингаа зарцуулдаг. Эрээнд очиж аяга угаахад Монголоос хоёр дахин өндөр цалинтай. Хэдэн зуун саяын ажиллах хүчинтэй тус улсад авах цалин ийм байна. Нөхцөл байдал ийм л болоод байгаа.
Ажлын байр дотроо чанартай ажлын байр гэсэн ойлголт олон улсад байдаг юм байна. Ажлын байрны чанараас хамаарч шилжилт хөдөлгөөний бодлого явагдаад байна. Тийм болохоор монгол хүн яг ямар цалинтай байвал шилжилт хөдөлгөөн зөв зүйтэй болох гээд байгаа юм бэ? Манай улс ажиллах хүчний хомсдолтой орон боллоо. Уг нь бол гаднаас бага цалинтай ажилтан л оруулж ирмээр юм. Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн Монголд оруулж байгаа санхүүгийн гүйлгээ, манай улсад ажиллаж байгаа гаднын ажиллах хүчний гадагшаа урсаж байгаа валютын харьцаа ямар байна вэ?" хэмээн асуув.
Түүний асуултад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Чанартай ажлын байр гэдэг нь тухайн хүний авч байгаа цалин амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц байхаас гадна хөгжиж дэвших боломжоор хангах өргөн хүрээтэй асуудал юм.
2022 онд 8,461 гаднын ажиллах хүч Монголд ажиллаж, НДШ-д 95.9 тэрбум төгрөг төлсөн. Эдгээр ажиллах хүч 2,000 гаруй аж ахуйн нэгжид ажиллаж байна. Харин гадаадад ажиллаж байгаа манай улсын иргэдтэй холбоотой мэдээллийг Монголбанк гаргах байх" гэдгийг хэлсэн юм.
Зочин · 2023/01/13
ЁСТОЙ Л АЖИЛ ХИЙГЭЭД Л ХООСОРДОГ ТОГТОЛЦОО МОНГОЛД БАЙГАА НЬ ХАРИН Ч НЭГ ҮНЭН ШҮҮ
Зочин · 2023/01/13
Энэ гишүүн үнэн зөвийг олоод хэлдэгч хэнч тоодоггүй энэ бол намын чинь нэр хүндгүй болсноос болж бгаа юмаа