Хөгжлийн Банкны асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна.

"Монгол Мах Экспо" ХХК компанийн зээлийн 29.5 тэрбум төгрөгийг Капитал банк өөрийн хөрөнгөд оруулсан асуудлаар УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Мах Экспо" ХХК компанийн гүйцэтгэх захирал Г.Ганзоригоос асуулт асуув.

"Монгол Мах Экспо" ХХК 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан юм байна. 29.5 тэрбум төгрөгийн Капитал банк өөрийн хөрөнгөд оруулчихсан. 2.7 тэрбум төгрөгийг  “Монгол-Анар трейд” ХХК-ийн Капитал банк дахь зээлийг хаасан. Үндсэндээ 200 сая төгрөгийг аваад мах экспортлоход зориулсан юм биш үү. Та энэ талаар тайлбар өгнө үү?

"Монгол Мах Экспо" ХХК компанийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг "Хөгжлийн Банкны мэргэжилтнүүд махны мэргэжилтэн биш, аль нь өлгүүр, махны талаар мэдэхгүй байсан учраас олон уулзсан. 23 тэрбум төгрөгийг Капитал банкны данснаас гаргаж чадалгүй, Монголбанканд алдсан.

23 тэрбум төгрөгийг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан гэж нөхөр дээрэмдэж авсан. Тэр хүнийг дуудаж асуугаарай, би мэдэхгүй.

Компаниуд нь 90 тэрбумын төгрөгийн барьцаа хөрөнгөө хураалгасан. Одоо ямар ч зээлгүй. Зээлийн санд нь зээлээ 100 хувь төлсөн гэдгээрээ байгаа. Бид Н.Баяртсайхан руу бичиг явуулж хөөцөлдсөн, дийлээгүй.

Мөнгө санхүүгийн хувьд  2017 оны аравдугаар сард орж ирсэн 23 тэрбумыг гаргаагүй. 2018 оны аравдугаар сард 9.8 тэрбум төгрөгийг авсан. Уг 9.8 тэрбум төгрөгийг "Бишрэлт Холдинг ХХК"-д зээлээр, ажил гүйцэтгэлээр, бараа бүтээгдэхүүн солилцсон ажлууд хийлгэсэн учраас төлсөн. Бэлнээр аваад "Бишрэлт Холдинг ХХК"-д өгсөн гэдэг нь ажил үйлчилгээндээ явсан" гэв.

ШУУД ҮЗЭХ: