Монголоос бусад улс хэрэг нь нотлогдоогүй байхад сэжигтнийг цагдан хорьдоггүй
2014/06/09
Хорих ангид хүн нас бардаг, ялгаварлан гадуурхах үзэл гарч хоригдлуудын эрх зөрчигддөг байдал хууль, шүүхийнхэнд цочроо өгсөн бололтой.
Учир нь Шүүх, прокурор, өмгөөлөгчид болон ХЭҮК-ийн төлөөлөл оролцсон "Цагдан хорих ба хүний эрх" хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон нэг үндэслэл нь Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханы үхэл байж болох юм. 2014 оны байдлаар хорих ангид таван хүн нас барсан талаар ШШГЕГ-аас Д.Амарсайханыг нас барсны дараа мэдээлэл хийх үеэрээ хэлж байсан.
Ийн хүний эрх ноцтойгоор зөрчигддөгийг одоо цагдан хоригдоод байгаа хүмүүсийн жишээнээс харж болно. “Тэнгри” группийн захирал Х.Анхбаяр нарын олон хүнийг ч хэрэг хийсэн нь нотлогдоогүй байхад олон сараар цагдан хориод байгаа. Хүний эрхийн үндэсний комисст ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа болон сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдож буй иргэдээс 859 гомдол иржээ. Цагдан хоригдож буй хүмүүсийн эрх зөрчигддөг тухай ХЭҮК- ийнхон хэлж байсан. Гадны улс орнуудад хэрэг хийсэн нь эцэслэн шийдэгдээгүй байхад сэжигтнийг хорих нь хуулиар хориотой байдаг аж. Гэтэл манай улсад эсрэгээрээ хуулийн байгууллага хэт давуу эрх эдэлдэг тухай өмгөөлөгч нар шүүмжилж байв.
Хэрэг хийсэн нь шүүхээр эцэслээгүй байхад 2000 орчим хүнийг "оргон зайлж болзошгүй" гэсэн үндэслэлээр цагдан хорих арга хэмжээ авчээ. Сэжигтэн гэгдэж буй хүний хэрэг хийсэн эсэхийг нотлоогүй хэрнээ цагдан хорьж буй нь хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл гэж Хүний эрхийн үндэсний комиссынхон үзэж байна. Голланд л гэхэд хэрэг хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж буй хүнийг шууд цагдан хорьдоггүй бөгөөд хянах төхөөрөмж хувцсанд нь байрлуулах, гэрийн хорионд суулгах зэрэг арга хэмжээ авдаг аж.
Олон оронд тухайн иргэнийг цагдан хорихоосоо өмнө заавал хурлаар хэлэлдцэг дүрэмтэйг хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилнүүд онцолсон. Гэтэл манай улсад сэжигтнээр татагдсан өдрөөс эхлээд л хүний эрх зөрчигддөг байна.
Тэр ч бүү хэл цагдан хорьчихоод хоёр, гурван сарын дараа байцаалт авдаг тохиолдол ч гарчээ. Хуулийн дагуу бол заавал өмгөөлөгчийг нь байлцуулж байцаах ёстой байтал зарим үед өмгөөлөгчгүй байцааж, хэрэг тулгадаг тухай ч хөндсөн. Нөгөө талаар хорих ангиудын орчин нөхцөл тааруу, хоол, унд хангалтгүй тухай ХҮЭК-ийн илтгэлд дурдагдсан. Хэт чийглэг газар олон cap жилээр хорьдгоос болоод эрүүл мэнд нь мууддаг гэдгийг ч хэлж байлаа. Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс сүүлийн гурван жилийн статистик мэдээллийг гаргажээ. 2013 оны байдлаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар 1989 хүнийг сэжигтнээр, 1621 хүнийг яллагдагчаар татаж нийт 3610 хүнийг цагдан хорьсон байна. Мөн 267 хүнд цагдан хорих зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Цагдан хоригдсон хүмүүсийн 132 нь буюу 3,6 хувь нь насанд хүрээгүй этгээд, 151 буюу 4,2 хувь нь эмэгтэйчүүд байжээ. Олон улсад хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг байтал манай хуулийн байгууллагууд сэжигтнээр татаж хорьчихоод хүний амь хохирчихоод байхад жишим ч үгүй сууж байдаг. Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн хэлж буйгаар бол цагдан хорих төвд хүн нас барвал өмгөөлөгчийн буруу гэнэ. Тэрбээр "Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллага эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтнүүд ирж тусламж үзүүлэх тухай журамд том заалт бий. Үүнийг өмгөөлөгч нар мэддэггүй. Прокурор биелүүлдэггүй. Тэнд хүний амь хохирвол шүүх рүү дайрдаг. Сая хүний амь хохирлоо. Гэтэл өмгөөлөгч үйл ажиллагааны журмаа зөрчсөн нь харагдсан. Өмгөөлөгч журамд заасны дагуу цагдан хорих төвийн эмнэлэгг яагаад хандаагүй юм. Яаралтай тусламж үзүүлээгүй эмч нарт яагаад хариуцлага тооцоогүй юм гэсэн асуудал сөхөгдөж байна. Тиймээс өмгөөлөгч, прокурор, шүүгчид энэ журмыг хэрэгжүүлж хүний эрүүл мэндийг хамгаалахад анхаарах хэрэгтэй. Шүүх хүний эрхийг хамгаалах гэж 12 жил зүтгэж байгаа" гэлээ. Хуульд зааснаар бол 30 cap хүртэл хүнийг хорьж болдог тухай ч тэд хөндөв. Шүүгчдийн ачаалал их байдаг талаар ч энэ далимд дурдаад амжсан.
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд тойргийн шүүхийн тогтолцоонд шилжүүлж гурван дүүргийн хэргийг нэг тойргийн шүүх хянан шийдвэрлэх ёстой болсон нь шүүгч нарт хэтэрхий ачаалал үүсгэдэг аж. Тодруулбал, нэг тойргийн шүүх хууль дүрмээрээ бол 38 шүүгчтэй байх ёстой гэнэ. Харин одоо 17 шүүгч ажилладаг. Өмгөөлөгч, прокурор, мөрдөн байцаагч, шүүгч нарын ажлын уялдаа холбоо тааруу байдгаас хүний эрх зөрчигддөг талаар ч шүүмжилсэн. Хууль, журам, зөвлөмж гэсэн олон бичиг баримт байгаа ч зарим зүйл заалт нь хоорондоо зөрчилддөг учраас хянуур хандах хэрэгтэйг онцолж байсан. ХЭҮК-ийн ажилтан Тамир "Хоригдлуудын эрх зөрчигддөг нэг асуудал нь оноосон ялаас илүү хугацаагаар хорьдог явдал. Тухайн хүний ял эдлэх хугацаа дусгавар болчихоод байхад суллах магадлан ирээгүй байна гэсэн шалтгаанаар илүү хоногоор хорьдог тухай. ял эдэлж, буй хүмүүс хэлж байсан" гэлээ. Хоригдлуудын эрх олон талаар зөрчигдөж байгаа талаар холбогдох мэргэжлийнхэн хөндөн ярилцлаа.
Зочин · 2014/06/10
Ta nar medeegvi yumuu helmegdvvlelt ehleed ydaj bn shde onigootoi yum marg**** achagdaj magadgvi gej bodooroi mongolchyydaa
Зочин · 2014/06/10
bid narin duraikh durtai gadaadinkhan khereg khiisen kuniikhee zuil angiig ch nuuysaldag, ter khu;n ***rongoos garaad ajillaj am****a, bas ger bu;l ni baina
Зочин · 2014/06/10
Mongold buh hun darga,shorongiin hyag ch uuriguu darga gej boddog.Shuugch,prokuror bugd uursdiiguu darga grj boddog ,getel turiin alban haagch,uureg gyutsegtegch gedege hezee meddeg boloh um be
Зочин · 2014/06/10
Ter erunhii shuugch byshyyhan bysadr ryy byryygaa chihej ehlesen bn.ta nar yag hunii erhiin tuluu 12 jil temtsej harahdaachere
Зочин · 2014/06/10
Hyyramch ardchilaliin unen nuur tsarai
Зочин · 2014/06/10
sejigtneer tatah undesleltei bas cagdan horij ***lgah hereg gej baidag sh dee gadaadad ch gesen . gol yamar gemt hrgeer eruu uusgaj baigaagaas l cagdan horih eseh n hamaardag sh dee.Gadaad ornuud ch mun adil sh dee.
Зочин · 2014/06/10
Huniig 30 sar horih erhtei gedeg chini aimar yum ba. Hereg hiisniig ni togtoohiin tuls 30 sar horino hedeg chini hucheer yal uuruulj baigaagiin neg helber mon biz dee. Er ni tsagdaagiihan hen negnii zahialgaar ailgan surduulj haranhui shonoor ail ruu uta***j marg**** ogloo irj baitsaalt og gej daramtlah, marg**** ni ochihoor orgon ****ahgui gej baritsaa tol, mongogui bol horino geel neeh ****an surjigneed baidag yum ba lee shdee. Hichneen hereg hiigeegui baisan ch hun tegeed surjigneed baihaar daramrand ordog l yum ba lee. Iim baidliig oorchilmoor yum daa