Буурна гэдэг үлгэр болсон “Үнийн хөөрөгдөл”
2014/06/10
Өнгөрсөн оноос эхлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом нэмэгдэж эхэлсэн. Үнийн өсөлт өнөөдрийг хүртэл үргэжлжилсээр байна.
Хүнсний гол нэрийн барааны үнэ ханш долоо хоног тутамд нэмэгдсээр байгаа ба зарим хүнсний дэлгүүрүүд хоногийн дотор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 100-300 төгрөгөөр нэмэх болжээ. Шалтгаангүйгээр ийн үнэ ханшаа нэмж буй нь үнийн хөөрөгдлийг бий болгоод байгаа ба наймаачдад тавих хараа хяналт муудсаны илрэл юм.
Түүнчлэн махны үнэ тэнгэрт хадсаар байна. Угтаа бол малын тоо өсч байгаа гэх юм. Малын тоо өсөх тусам махны үнэ буурах учирта боловч манай улсад энэ байдал эсрэгээрээ байна. Махны үнэ тэнгэрт хадах болж 10000 төгрөгт 1 кг мах л авдаг цаг болжээ. Өмнө нь бид 10000 төгрөгт сагс дүүрэн хүнс авдаг байсан бол өнөөдөр 10000 төгрөгт сагсаа ч дүүргэж чадахгүй байна. Махны үнэ ямар шатгаанаас болоод өсч байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд наймаачдлын шунал нь хэтэрч дур мэдэн үнэ ханшаа нэмэх болсон. Үнийн өсөлтөд тавих хяналт муу байгаагын илрэл бол энэ юм. Үнэ буурна гэдэг үг Монгол хэлнээс хасагдах шахам байгаа буюу нэмэгдэж байна, өсчээ гэх үгнүүд л сүүлийн үед сонсогдох боллоо.
Тэгвэл энэ оны зургаадугаар сарын 4-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар өсчээ. Тодруулбал, махны үнийн тухайд, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул мах 2.5 хувиар өссөн байна. Харин адууны махны үнэ 1.8 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байлаа. Өмнөх долоо хоногийнхоос үхрийн цул махны үнэ 1.0 хувь, хонины ястай махны үнэ 2.7 хувиар өсч, үхрийн ястай мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна. Зургаадугаар сарын 4-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7885 төгрөг, үхрийн /ястай/ мах 8785 төгрөг, үхрийн цул мах 11000 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв. Энэ мэтчилэн бага багаар өссөөр буй махны үнэ хэд хүрэх бол.
Энэхүү үнийн өсөлт үргэлжилсээр байх юм бол төд удалгүй эдийн засгийн хямрал нүүрлэх нь. Бодит байдал дээр эдийн засгийн хямрал аль хэдийн эхэлчээд байгаа билээ. Тиймээс энэхүү үнийн өсөлтөийг хазаарлаж, хянал тавих хэрэгтэй болоод байгаа юм. Үүнээс гадна хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл алдагдаад байна. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдалтай холбоотой олон олон зөрчил гарлаа. Тодруулбал: хугацаа нь дууссан хөгцөрсөн торт худалдаалсан хэрэг гарсан ба лангуун дээр нь жоом явсан тохиолдол мөн гарчээ. Мөн “Сайра” шимэгч хорхой гарсан гэх мэт олон олон асуудлууд ар араасаа гараад байгаа билээ. Энэ нь ААН-ийн ихэнх нь эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба хортой бүтээгдэхүүний худалдаалж байгаагын илрэл юм.
Тэгвэл МХЕГ-аас ААН байгууллагад шалгат хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Тодруулбал: 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь газар дээр нь арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ. Долоон үйлдвэр, цехийн ажлыг зогсоон эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгасан байна. Цаашид улсын байцаагчийн гаргасан акт, албан шаардлагыг хэрэгжүүлж, зөрчлийг арилгуулах, шалгалтад хамрагдаагүй бусад үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгахаар болжээ. Мөн аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт явуулж бага эрсдэлтэй бүлэгт оруулах, хяналт, шалгалтын давтамжийг цөөрүүлж бизнесийг нь дэмжих нь зүйтэй гэнэ.
Гэхдээ ийн зөрчил гаргаж буй тохиолдолд ойр ойрхон шалгат хийх нь тийм ч буруу зүйл биш юм. Учир нь зөрчилтэй ч түүнийгээ арилгалгүй үйл ажиллагаагаа явуулдаг хэсэг шуналт хүмүүс байна. Тэдгээрийн шуналаас болж иргэд эрүүл мэндээрээ хохирох учиргүй билээ. Идэж уудаг хоол унднаас өт хорхой гарах нь энгийн нэгэн үзэгдэл биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс үүнд хатуу арга хэмжээ авч хүнсний аюулгүй байдлыг хянаж мөн үнийн тогтворжуулалтыг бий болгох хэрэгтэй. Мөн дур мэдэн үнэ ханшаа нэмж үнийн хөөрөгдөл бий болгоод буй наймаачид болон ААН-үүдэд торгууль ногдуулах хэрэгтэй болоод байна.
Ч.Гэрэлтуяа
irged · 2014/06/11
Undur tehnologotoi nuursnii dulaanii stantsiig olniig barih heregtei. Alii
irged · 2014/06/11
2 tom hush ruu gee buuz ba borts zarah zamiig olj chadval ediin zasag doroo sergene. Yaduu irgedee maljuulah heregtei