Монгол Улсын соёлын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2023-2024 оны салбарын хамт (тариф)-ын хэлэлцээрийг байгууллаа
2023/01/26
Монгол Улсын Соёлын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос соёл, урлаг, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах асуудлаар хэлэлцээр байгуулах 2023-2024 оны салбарын хамт (тариф)-ын хэлэлцээрийг байгууллаа.
Энэхүү хэлэлцээрт салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, албан хаагчдад нэмэгдэл, мөнгөн урамшил олгохтой холбоотой дүрэм, журмыг боловсруулж хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэл болон салбарын мэргэжлийн байгууллагын оролцоог хангах зэрэг асуудлуудыг тусгав.