Чэжү дэхь залуучуудын зөвлөл “Унадаг дугуйтай Улаанбаатар”-ыг дэмжиж дугуйн парад хийлээ
2014/06/10
Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд залуучууд “Спирт үү, спорт уу” аянд нэгдэж, аяны хүрээнд явагдаж байгаа бүхий л үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байна. Аяны бас нэгэн давалгаа болох “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд он гарсаар олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа юм. Нийслэл болоод, орон нутгийг унадаг дугуйн замтай болгох, үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л байгууллагууд унадаг дугуйн зогсоолыг байгуулах, мөн унадаг дугуйн даатгал, түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх гэх мэтчилэн олон ажлуудыг эхлүүлээд явж байгаа бөгөөд энэхүү аянд дотоодын төдийгүй хилийн чанад дахь Залуучуудын холбоо нэгджээ.
МЗХ-ны салбар зөвлөл болох Чэжү дэхь залуучуудын зөвлөл “Унадаг дугуйтай Улаанбаатар” аяныг дэмжиж, нэгдэж байгаагаа илэрхийлэн Чэжүгийн Юунг-Ду-Ам гэдэг газраас чэжүгийн хойд далайн эргээр унадаг дугуйн парадыг хийсэн тухай Чэжү дэхь Залуучуудын зөвлөлийн тэргүүн, Шонхор циркийн захирал Г.Баатархүү мэдээллэсэн байна.
irged · 2014/06/11
2016 ond namuudaas bitgii songooroi . Erdem bolovsroltoi yaduu irgeddee songo
irged · 2014/06/11
Mongoliin baychuud ichmeer yumaa. Brended hamag munguu zaraad l ard irged ni yaduuraad l. 2016 ond namuudaas bitgii songooroi. Erdem bolovsroltoi yaduu irgedee