Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Яг одоо нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна. Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ.

 

Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс шүдний өвчлөлд анхаарах зайлшгүй шаардлага байгааг Ерөнхий сайд онцлов. 

 

сонин mnсонин mn