Д.Тогтохсүрэн: Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Энэ бол тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл биш
2023/03/16
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд мөнгө тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Энэ талаар тэрбээр "Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн.
Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш.
АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Өгдөг хүмүүс нь өгдөг газар нь өгнө л биз. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл алга" хэмээв.
Түүнчлэн "Ж.Мөнхбат гишүүний хувьд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдөл өгсөн. Ирэх долоо хоногт УИХ хэлэлцэнэ. Т.Аюурсайханы хувьд Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй.
БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгатай намайг холбож ярьдаг. Манай хүргэн биш. Нэг сум. Манай сумын хүргэн юм билээ. Томилгоонд нь болон ажлаас чөлөөлөгдөхөд нь оролцоогүй. Намайг дандаа энэ хүнтэй холбоод яриад байдаг. Ямар зорилгоор гэдгийг нь мэдэхгүй. Нэг сумынх болохоор надтай зарим үед уулздаг байсан. Тэгэхээр тэгдэг юм болов уу" гэсэн юм.
Татаа · 2023/03/16
Татаасгүй жирийн залуу ийм том даргын суудалд хэзээч очих боломжгүй мэдэхгүй бна гэжүү тогтох өгөрөө