С.Цог нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа
2014/06/11
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхээр болжээ. Анхан шатны шүүхээс С.Цог нарын 12 хүнд 2-3.5 жилийн хорих ял оноох шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргаж байсан. Гэвч шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Харин давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон аж. Учир нь эл хэрэгт шинэ бүрэлдэхүүн буюу шинэ шүүгч нар томилж хэлэлцүүлэхээр болсон байна. Ингэснээр С.Цог нарын хэргийг шинэ бүрэлдэхүүн анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх юм. Анхан шатны шүүхээс С.Цог нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 192.2, 192.3.4, 188.2-т зааснаар буруутган ялласан юм.
Х.Даваа
ШУДАРГА БАЙ · 2014/06/13
Шударга шүүх ёстой. Төрөөс тэрбумтаны хүүгийн хэрэгт 1-3 жил энгийн дэглэмд ял өгсөнд иргэд их гайхсан. Ижил хэрэгтэй БРЕНД ийн борчуудад 10-15 жил чанга дэглэмд ял өгсөн мөртлөө шүүгч яагаад ийм хөнгөн ял өгөв гэж бодоход хүргэж байна. ЭСВЭЛ брендийн хэрэгт арай хүнд ял өгч шоудсан юм уу? Яахаараа олон шалгуур давсан шүүгч нар янз бүрийн ялыг нэг ижил хэрэгт өгөөд байна вэ гэдэг л асуудал байна. ШҮҮГЧийг төрөөс айхтар цалин хангамжаар хангасан. ЭСВЭЛ АВЛИГААС болоод хөнгөн ял өгсөн үү? Асуулт их байна.