Л.Оюун-Эрдэнэ: Ах нар аа, акулыг хамгаалж, жараахайгаар төөрүүлэх хэрэггүй
2023/04/29
Засгийн газрын хуралдаан "бусад асуудал"-ын үеэр ихээхэн анхаармаар зүйлүүдийг ярьжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нилээд бухимдалтай байсан дуулдаж байна. Тэгэхдээ том, жижиг хэд хэдэн асуудалтай холбоотой үг унагаад авчээ. Хэлсэн үгнүүдээс нь харвал тэрээр хэд хэдэн "ах"-даа Ерөнхий сайдын суудал дээрээс Засгийн газрын хуралдааны протоколоор дамжуулан үг дайсан байж болзошгүй байна. Сошиалын "эзэнтэй пост" гэдэг шиг ажээ.
Л.Оюун-Эрдэнэ "Том авлигачдын асуудлыг саармагжуулахын тулд жижиг нөхдөөр оролдож байна. Ингэж олон нийтийн анхаарлыг өөр зүйлд хандуулах оролдлого гарах болсон. ШЕЗ хүртэл оролцож, "5Ш" ажиллагааг саармагжуулахыг оролдож байна. Ер нь хэний захиалгаар, хаана, юу яригдаж, яаж хийгдэж байгааг би бүгдийг мэдэж байгаа шүү. Дахиад хэлье. Акулыг хамгаалах гэж жараахай хөөцөлдөж байна. Жинхэнэ авлигачдыг хамгаалдаг. Жагсагчид гэх мэт хүмүүсийг бариулдаг. Ингэж төөрүүлэх хэрэггүй шүү, ах нар аа. Үнэн бай л даа. Үүний оронд 5-7 жил болж байгаа том хэргүүд дээр, том авлигачид дээрээ төвлөрөөч. Өнгөрсөн 30 жилийн ийм технологид чинь одоо ард түмэн хууртахгүй" гэжээ.
Мөн "Зоригийг хөнөөсөн хэрэг гэхээр хэдэн хүн гарч ирэх юм. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Үнэхээр хүний эрхийн төлөө тэмцэгч юм бол найз нь гэмгүй хүмүүсийг шийтгэж байхад "Боль" гэж хэлэхгүй яасан юм бэ" гэсэн байна. Үүнээс гадна "Та нарт хашаа будахаас өөр ажил алга уу. Авлигал хамар дор байгаагийн л илрэл. АТГ энэ хашааны асуудлыг шалга" гэсэн байна. Энэхүү Төрийн ордны гаднах хашааны асуудал саяхан хэл ам болж, сошиалд шуугиулаад авсан билээ.
зочин · 2023/05/01
Энэ хүн ёрөнхий сайд мөн үү хов базсан чавганц шиг
шаабар · 2023/04/30
Үнэн үнэн. Бодит байдал Ерөнхий сайдад байтугай жирийн өвөө эмээ нарт ч ойлгомжтой харагдаад байгаа шүү. Өнөөдрийн хувьд хов жив ярихаас өөр олигтой хийж байгаа ажил, тэр тусмаа үр дүн огт алга байна шүү. Бүр болохгүй дээ тулвал Ерөнхий сайд гудамд гарч ард түмнээсээ дэмжлэг хүс. Дэмжигчид олон байгаа шүү.
Зочин · 2023/04/30
Сайн Ерөнхий сайдаар минь оролдвол Ард түмэн хариу арга хэмжээг шуурхай авах болно.
Сайд · 2023/04/30
9 сайдаа монгол банзны валютын ченжүүдээ ил болго өөрөө хянаад хэрэггүй ард түмэн илүү хянаж чадна
Зочин · 2023/04/30
том хэргүүдээ шалгаж чадахгүй байна монгол улс ямар муухай доройтож албан тушаалтнуудыг гааруулсан вэ гэдэг л байна даа 30 жил үүрлэсэн болохоор дийлдэхгүй л байна даа
Я · 2023/04/29
Үнэн юм л ярьсан бна шүү дээ.
Зочин · 2023/04/29
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө