Х.Нямбаатар: Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр огцруулах санал хураалт ШЕЗ-д явагдсаныг сонссон
2023/05/01
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэрэг(ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатар нарыг шүүхийн хараат бус байдалд халдсан хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгсөн гэх мэдээлэл гараад буй.
Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр дараах хариултыг өглөө.
Тэрбээр “Шүүгч нартай холбоотой сахилгын хэргийг Шүүхийн Сахилгын хороонд мэдэгдэхтэй холбоотой шүүхийн шийдвэр албажиж гараагүй байх шиг байна. Үүнтэй холбогдуулаад Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд хандаж огцруулах санал хураалт Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-д явагдсаныг албан бус байдлаар сонссон" гэв.
Дорж · 2023/05/02
1-rt abligaa bvren darj abiya. Er/ caidiig demjij baina.
Зочин · 2023/05/01
цагдаа нарт арай дэндүү нөлөөлж байнаа тэр ЗГ огцор гэсэн сохор залууг чирээд явж байгаа нь удахгүй та нарыг чирээд шоронд чинь хийх цаг ирнээ