Б.Энхбаяр АНУ-д сурч чадалгүй хөөгдчихсөн үү? эсвэл анхнаасаа залилан хийсэн үү?
2023/05/29
Боловсролын Зээлийн Сангийн буюу 1997 оноос хойшхи зээл авч, гадаадад суралцан, түүнийгээ учир битүүлгээр тэглүүлчихсэн бүх хүний мэдээлэл ил болоод буй. Үүнтэй холбоотойгоор эрх мэдэлтнүүд, Монголын томоохон бизнесмэнүүд, улс төрчид өөрсдөө буюу гэр бүл, ах дүү, үр хүүхдүүд нь л уг зээлийг авч байсан нь ил болж эхлээд байна.
Тэдний дунд бидний шударга улс төрч гэж эндүүрч бодож явсан олон хүний нэр гарч ирсэн.
Тэдний нэг нь УИХ-ын чуулганы танхимд үе үе бүрэн эрх нь дууссан Ерөнхийлөгч, огцорсон сайд нарыг шүүмжилж, шударга үнэнчийн дүрд тоглодог Баттөмөрийн Энхбаяр байв.
“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах үүрэг бүхий түр хороо гэгчийг удирдан, нээлттэй сонсголуудын үеэр мөрдөн байцаагч аятай аашилж, шударгын дүрд тоглож явсан Баттөмөрийн Энхбаярыг өөрөө Боловсролын Зээлийн Санг тоногчдын нэг байх юм чинээ хэн санах билээ?
Тодруулбал Б.Энхбаяр АНУ-ын Хойд Виржинийн Их Сургуульд 2007-2009 онд суралцана хэмээн 32 000 ам.доллар буюу 112 сая төгрөг авсан юм. Зээлийг авах үедээ Б.Энхбаяр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байх магадлалтай ба учир нь тухайн үед тэрээр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.
Хамгийн ноцтой нь Б.Энхбаяр уг сургуулийг төгссөн эсэх тухай мэдээлэл огт үгүй, УИХ-ын Тамгын Газарт өгсөн албан ёсны намтартаа ч энэ тухай бичээгүй юм. Мөн "Та энэ сургуулиа ер нь төгссөн үү? Хэзээ төгссөн вэ?" гэсэн "ТВ-9" телевизийн сэтгүүлчийн асуултанд тэрээр: "Төгсөлгүй яахав" гэх мөртөө төгссөн оноо хэлж чадахгүй зугтааж одсон.
Гэсэн ч уг зээл бүрэн зарцуулагдсан байх аж.
Мөн АНУ-ын Хойд Виржинийн Их Сургуулийг төгссөн дипломоо тэрээр өдгөө ч дэлгэж чадахгүй л яваа юм.
Эндээс хоёр дүгнэлт хийж болно.
Нэг бол УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр АНУ-ын Хойд Виржинийн Их Сургуульд элсэн орсон ч суралцаж чадалгүй хөөгдсөн, хасагдсан.
Үгүй бол тэрээр анхнаасаа уг сургуульд огт суралцаагүй ба Боловсролын Зээлийн Сангаас авсан 32 000 ам.доллараа зориулалт бусаар зарцуулсан гэсэн үг. Энэ тохиолдолд Б.Энхбаяр залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн болж таарна.
Ийм л увайгүй, ёс зүйгүй байтугай гэмт хэрэгтэн ч байж мэдэх этгээд саяхныг хүртэл шударгын дүрд тоглож, "попорч" явсан байх нь.
Э.Мягмар
sonin.mn
хүннү · 2023/05/29
Нүүрсний хулгайчдын захиалагат ажил байна. Ер нь төгсөөгүй байсан ч яадаг юм? Та нараас асууж иргэдэд нүүрсний хулгайн талаар нээлттэй сонсгол хийсний төлөө Б. Энхбаяр гишүүнд хонзон санагчид их байгаа.
Зочин · 2023/05/29
Худлаа хэлсэн ч яадгийн
Зочин · 2023/05/29
ЗА БИТГИЙ ХУЦЦГААГААД БАЙ ТӨРД АЖИЛЛАСААР БАЙНА ХАРИН Ч ГАЙГҮЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮН РҮҮ БИТГИЙ ДАЙРЧ ДОВТЛООД БАЙГААЧ. АВЧ ИДЧИХЭЭД БИ ТӨЛӨХГҮЙ ГЭЭД ЗОГСОЖ БАЙГАА ТЭНЭГҮҮД БАЙНА.МӨН БЗС -ГААС ЛУЙВАРДАЖ АВЧИХААД МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖЛООД ХУЦААД БАЙГАА ТЭР ДАРАВГАР ХАР МӨНХЖИН ЛУЙВАРЧИН, ТЭР ДИБИЛЬ ХАЛЗАН ХАЛЦАРХАЙ ТОЛГОЙТ ХУДЛАА ХУЦДАГ ТӨӨГӨӨ, МИСС ТУЯАМАА НАРЫН ХАЖУУД АВСАН Ч ТӨРДӨӨ АЖИЛЛААД ТҮМЭНДЭЭ ҮНЭЛЭГДЭЭД ЯВЖ БАЙГАА ХҮНЭЭР ОРОЛДОЖ ХЭРЭГГҮЙ БАЙХАА.ХҮН БҮХНИЙГ ГУТААН ДОРОМЖЛОЖ ДЭВСЭЛСЭЭР БАЙТАЛ МОНГОЛД БОЛОН ТӨРД АЖИЛЛӨХ ХҮН ҮЛДЭХГҮЙНЭЭ.Б.ЭНХБАЯР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГААШҮҮ ТОМ ХЭРГҮҮДИЙГ ХАЯХ АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙНА УУ? Б.ЭНХБАЯРЫГ ЭЛДВЭЛСЭЭР БАЙГААД НҮҮРСНИЙ ШАЛГАЛТ ЗОГСВОЛ НҮҮРСНИЙ ХЭРЭГ ЗАМХАРНА ШҮҮ
Готов · 2023/05/29
Үгүй байлгүй дээ. Ганц шудрага коммунист минь шүү дээ.
Зочин · 2023/05/29
ЭнхбаЯраа чи яагаад сэтгүүлчид худлаа хэлвээ
ха ха · 2023/05/29
нээх шудрага царайлчаад муу луйварчин