Чөлөөт бөхийн холбооны талаар Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон, Т.Тулга тэргүүтэй тамирчид мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: " Энэ жилийн улсын аварга болсон тамирчид Монголын Чөлөөт Бөхийн холбоогоо төлөөлөн ирлээ. Монголын Чөлөөт Бөхийн Холбооны үйл ажиллагаа өдрөөс өдөрт доройтож байна. Холбооны Ерөнхийлөгч маань бидэнтэй ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. Иймээс солих хүсэлтэй байна. Шинэ Ерөнхийлөгч 2022 оны 3-р сард ажлаа авсан. Энэ хугацаанд тамирчдаа дэмжих, туслах ганц ч үйл ажиллагаа явуулаагүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Тэр нь маш их алдаа дутагдалтай байгаа. Дотоодын уралдаан тэмцээн маш муу болдог. Хамгийн хүйтэн зааланд зөвхөн мандатныхаа мөнгөөр л зохион байгуулагддаг. Гадаад руу явахад визны асуудал хүртэл тулгардаг болсон.

Өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн мөнгө, шагналаа өгөхөө болиод удаж байна. Тэмцээнүүдийн санхүүгийн тайлан нь ил тод биш. Мөн манай холбоо 1.4 тэрбум төгрөгний өртэй. Иймээс манай холбооны Удирдах Зөвлөлд орж ирсэн хүмүүс энэ өрнөөс болоод айгаад зугтдаг. Олон улсын тэмцээн, уралдаанд оролцох зардал өгдөггүй. Сүүлдээ бүр ДАШТ-д оролцох зардлаа тамирчид маань хүмүүсээс гуйж явдаг болсон” гэв.