Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгчээ
2023/06/14
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 26 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дуусжээ.
Тодруулбал "Ай ти ти ай" ХХК уг ажлыг гүйцэтгэснээр 2023 оны зургаадугаар сарын 12-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Өргөтгөлийн барилга нь 150 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагааг нь эхлүүлэх юм байна.