Багш нарын цалинг 1000 доллар болго гэхээр болгочихдог ид шид байхгүй гэлээ
2023/09/26
УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултанд хариулав.
Энэ үеэрээ тэрбээр "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг л асуудал шүү дээ. Манай нийт багш нарын, боловсролын салбарын ажилчдын цалин төсөв хязгаартай биз дээ. УИХ-аар нийт 19 их наяд төгрөгийн төсөв батласан шүү дээ. Үүний 5 их наяд орчим төгрөг нь цалин тэтгэвэр байдаг.
Энэ 5 орчим их наяд төгрөгийн 1,9 их наяд нь зөвхөн багш, боловсролын салбарын 93 мянган ажилчдын цалин явж байна.
Тийм учраас бид дотоодын нийт бүтээгдэхүүнээ, эдийн засгаа хэд дахин өсгөх вэ? гэдэг асуудлаа шийднэ үү гэхээс биш хэн нэг нь дураараа гарч ирээд багш нарын цалинг 1000 доллар болгоно гэхээр болчих тухай асуудал байхгүй. Ийм ид шидтэй, илбэчин хүн байж болохгүй биз дээ" гэлээ.
Зочин · 2023/09/27
S XNE
Лхагва · 2023/09/27
Энэ нэг хэрүүлч дарвагар бгаа аятайхан хэлж болноодоо саадаа
Зочин · 2023/09/26
Энэ нийгэмд хамгийн их ядарч туйлдаж байгаа хүмүүс бол Бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ гэх 550 мянга авч байгаа хэдэн муу ахмад хөгшид минь шүү 550 мянгаар амьд хүн тэр дундаа ахмадууд яаж ч гүрийгээд амь зууж хүрэхгүй үхэж хорогдож байна Эм тариа эмлэгтээч хүрэхгүй байна МАН минь төр засаг минь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээгээ ядаж 800 мянга болгоод өгөөч Ядарсан ахмадуудаа нэг жаахан ч гэсэн харж үзнэ үү
Зочин · 2023/09/26
МАНай хулгайчуудын баяжсан байдлыг харвал эмч багш нарын цалинг 1000 доллар байтугай өсгөх боломжтой л харагдах юм. жил л хэдэн арван их наядын хулгай хийж байгаа шүүдээ. баяжиж цадгалдсандаа хүүрэнсүг мэтийн хулгайчууд дархан цаазат газар уулын мухарт хэдэн зуун сая долларын харш бариулж байхавдээ.