“Ханжоу 2022” Азийн наадмын хамгийн олон хүний сонирхол татаж, тасалбарын борлуулалтаар тэргүүлж буй спортын төрөл бол И-спорт. Зургаан багц медалийн төлөө тивийн олимпод өрсөлдөж байгаа цахим спортод монголчууд хоёр төрөлд нь хүч сорьж буй. 

“Дота2” төрлөөр манай тамирчид “С” хэсэгт багтсан. Хэсэгтээ нэг ялж, нэг хожигдож, нэмэлт үзүүлэлтээр хасагдах шатанд өрсөлдөх тийзээ авсан дотачид Казахстаныг 2:1-ээр буулган авч, хагас шигшээд өрсөлдөх боллоо. 

Түүхэн амжилт үзүүлж буй манай залуус хагас шигшээд Киргизийн багтай хүч үзэх юм.

Сонирхуулахад, хэсэг болон шөвгийн наймын тоглолтоо тусгай өрөөнд хийсэн дотачид хагас шигшээ тулааныг тусгайлан бэлтгэсэн зааланд, үзэгчдийн өмнө хийнэ.

www.Sonin.mn