ОХУ-аас ирсэн 140 вагон АИ92 шатахууныг агуулахад буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна
2023/10/16
Амралтын өдрүүдэд зарим ШТС АИ92 шатахуун олгохгүй байна гэх мэдээлэл иргэдээс ирж байна.
Уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсээс тодруулахад "ОХУ-ын Засгийн газраас тогтоолоо өөрчлөх асуудалтай холбоотойгоор шатахууны нийлүүлэлт хийгдэхгүй хэд хоног болсон. Энэ хугацаанд шатахуун импортлогч компаниудын нөөц багассан.
Өнгөрсөн Пүрэв гарагаас 140 вагон АИ92 шатахуун ОХУ-аас манай улсын өртөөнүүд дээр ирсэн. Одоо агуулахад буулгаж, ШТС-уудад хуваарилах ажил хийгдэж байна. Цаашид шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ.
ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн вагон зөрлөг хүлээх, шатахууныг агуулах руу автомашинаар тээвэрлэх, буулгах зэрэг ажлууд хийгддэг. Шатахууныг хилээр оруулж ирээд шууд ШТС-уудад өгчихдөггүй" хэмээн хэллээ.
Харин дизелийн түлшний нөөц хэвийн байгааг тэрбээр тодотголоо.
АИ92 шатахууны хэрэглээ Улаанбаатарт өдөрт 1,000 тонн, орон нутагт 1,500 тонн байдаг аж
Зочин · 2023/10/16
ANYSN SEXSYG80955877
Зочин · 2023/10/16
SEKSDI80955877
Зочин · 2023/10/16
XALYYXN SHAALGI80955877