Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 05 цаг 20 минутад Увс аймгийн Сагил сум, 2 дугаар баг, Хайрханы 4 дүгээр застав “Хилийн .... дахь тэмдэгтээр хил зөрчигч нэвтэрсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газрын "Ажлын хэсэг" шалгахад урьдчилсан байдлаар ОХУ-ын талаас 3 морьтой хүн хууль бусаар нэвтэрч, инженерийн торон саадыг тасалж байх үед нь Хилийн цэргийн алба хаагчид галт зэвсгээр анхааруулах буудлага үйлдэхэд хил зөрчигч байж болзошгүй Тува Улсын нэг иргэн суманд оногдож амь насаа алдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ талаарх эрх зүйн зохицуулалт

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ

48.5 дугаар зүйл. "Улсын хил хамгаалах байгууллага, хилийн манаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу галт зэвсэг, тусгай хэрэгсэл, албаны нохой, биеийн хүч хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй."