D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйгаа УИХ-ын дарга зарласан. Уг системд "Цалинтай ээж" хөтөлбөрийн 50,000 төгрөгийг нэмэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн байна.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс "Цалинтай ээж" хөтөлбөрийн хүрээнд гэртээ 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд сар бүр 50,000 төгрөгийг олгодог болсон билээ. Инфляц өссөн энэ үед ээжүүдэд олгодог 50,000 төгрөгийг нэмэх нь зүйтэйг иргэн Р.Цэндсүрэн санаачилжээ.

Саналыг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл холбогдох байнгын хороо хууль санаачлах юм.

зураг

 

Яг одоогийн байдлаар 11,756 иргэн уг саналыг дэмжжээ. Арваннэгдүгээр сарын 17-ны 17:32 цаг хүртэл  D-petition системд саналыг дэмжиж гарын үсэг зурах хугацаатай байна.

Иргэд И-Монголиа, төрийн цахим үйлчилгээний 130 хурдан цэгээр дамжуулан саналаа өгөх боломжтой аж. 

Харин үндэсний аюулгүй байдлын эсрэг болон хүний эрхийн эсрэг асуудлаар хууль санаачлахыг хоригложээ.