Нохойгоо уяагүйгээс хүн урж хүндэвтэр гэмтэл учруулсан учир эзнийг нь 1 сая төгрөгөөр торгов
2023/10/26
Иргэн М 2023 оны ... дугаар сарын ...-ний өдөр Дархан-Уул аймаг, Хонгор сумын .... тоот хашаандаа тэжээвэр нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас нохой нь хохирогч Э-г урж, эрүүл мэндэд нь баруун гарын шууны мэдрүүлийн аксонотмез, баруун гарын хазагдсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулжээ.
Шүүхээс иргэн М нохойгоо бат бөх бус морины аргамжаагаар уясны улмаас уяа нь тасарч хүн урж хүндэвтэр хохирол учруулсан. Иймд түүнийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч Э-г эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Zochin · 2023/10/26
Naad nohoinuudaa buudaj alaachee hotiin tovoor bituu ezengui nohoi yavaad bnlee
Зочин · 2023/10/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Иргэн · 2023/10/26
Нохойгоор хүн уруулчаад 1 сая төгрөг төлж баыгаа бол дахиад л уруулна шүү дээ