НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2023/10/27
2023 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. Энэ удаагийн буцаан олголтоор татвар төлөгч 1.2 сая иргэний дансанд нийт 78.6 тэрбум төгрөгийг шилжүүлж байна.
Мөн гуравдугаар улирлын буцаан олголтоосоо 48,590 иргэн 422.4 сая төгрөгийн татвараа төлжээ. Тодруулбал НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө
- Автотээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Малын тоо, толгойн албан татвар
- Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой байдаг.