Ирэх сарын нэгнээс RFID буюу цахим гэрчилгээг орон даяар үнэ төлбөргүй нааж эхэлнэ
2023/10/28
Цахим гэрчилгээ наах ажлыг ирэх арванэгдүгээр сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд эхлүүлнэ.
Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд наах бөгөөд жолооч та бүхэн амьдарч байгаа орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэдээ очиж цахим гэрчилгээгээ наалгаарай. Энэхүү ажлыг ЗТХЯам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна. RFID цахим гэрчилгээ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон эсэхийг мэдээлнэ.
Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх гэсэн шаардлага тавихгүй. Иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвдөө очиж наалгаарай. Цахим гэрчилгээг наахад ганцхан минут л зарцуулах тул жолооч та бүхэн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.
Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой технологи юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
DR. ADITYA · 2023/10/28
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)