Яруу найрагч Найдансодын Энхбаатарын "Адуутай Ангир намар" уран бүтээлийн тоглолт маргааш буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд болно.

Тус тоглолтод МУГЖ, АЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Э.Анхбаяр, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Г.Эрдэнэцэцэг, МУГЖ Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Р.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Л.Чулуунбаатар, Б.Тэгшжаргал, Б.Батсайхан, Г.Эрдэнэчимэг, Д.Намсрайноров, Г.Наранцэцэг, А.Хосбаяр, П.Идэржавхлан, Т.Болдоо, Б.Оюунбат, Т.Бадралмаа, Б.Буянжаргал, Б.Гончиг, Г.Урантунгалаг, Б.Долгормаа, А.Түмэн-Өлзий, Д.Дагвадорж, Л.Доржгочоо, Б.Байгалмаа, Ч.Баясгалан нар ая дуугаа өргөх юм.

"Адуутай Ангир намар" тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хот дахь Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөл ажиллаж байна. Тоглолтын тасалбарыг UB Palace-н касснаас худалдан авах боломжтой бөгөөд 9414-3514 утсаар холбогдож хүргүүлэн аваарай.