Сурагчдын амралт баасан гаригаас эхэлнэ
2023/11/01
Бүх ангийн сурагчид энэ долоо хоногт хичээллээд, 11-р сарын 6-н буюу ирэх даваа гарагаас эхлэн нэг долоо хоног амарна.
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль дөрвөн улиралд хичээллэнэ. Цар тахлаас хойш сурагчид гурван ээлжээр хичээллэж, өвлийн улирлын амралтыг уртасгаад байсан бол энэ хичээлийн жилээс хуучин хувиараар хамрах БШУ-ы сайдын тушаал гарсан.
- I улиралд: Есөн долоо хоног хичээллэн арваннэгдүгээр сарын 6-10-ныг хүртэл буюу нэг долоо хоног амарна.
- II улиралд: Найман долоо хоног хичээллэн 1-9 дүгээр ангийнхан гурван долоо хоног, 10-12 дугаар ангийнхан хоёр долоо хоног амарна.
- III улиралд: Есөн долоо хоног хичээллэн бүх ангийнхан нэг долоо хоног амарна.
- IV улиралд: Бага ангийн сурагчид найман долоо хоног, дунд ангийнхан есөн долоо хоног, ахлах ангийнхан 10 долоо хоног хичээллэхээр хуваарьт тусгасан байна.
зочин · 2023/11/01
сурагчидтайгаа хамт багш нарыг нь амраах хэрэгтэй. Өдөр бүр олон хүүхдийн дуу шуугианд ядарч л байгаа биз... 10 настай нэг хүүхэд гэрт ямар их дуу шуугиантай байдаг билээ дээ. Нэг анги 50-аас дээш тооны хүүхэдтэй гэж бодохоор хэцүү санагдаж байна.