Гадаадын иргэд И-Монголиагаар үйлчлүүлэх боломжтой болжээ
2023/11/03
Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан И-Монголиагаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ.
Өөрөөр хэлбэл И-Монголиа-д "Foreign" цонх нээгдэж, гадаадын иргэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломжтой болжээ.
Уг цонхны онцлох хэсэгт байгаа бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах мэдээллийг immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдсэн байна.
Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа [email protected] хаягаар илгээж, богино хугацаанд гадаад улсын бүртгэлийн дугаар авах боломжтой.
Мөн И-Монголиа аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.
Эх сурвалж: ЦХХХЯ
Зочин · 2023/11/03
S XN80955877