Л.Халтар: Энэ долоо хоногт Улаанбаатар-Дарханы замаар дөрвөн эгнээгээр зорчдог болно
2023/11/06
Дарханы дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг энэ долоо хоногт нээхээр болжээ.
Энэ талаар ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар "Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дөрвөн эгнээгээр нээхээр замчид ажиллаж байна. Иргэдэд амласан ёсоор 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны дотор хөдөлгөөнийг нээнэ.
Уг замын аюулгүйн тойргууд дээрх хурд сааруулагчийг энэ жилдээ ашиглахааргүй хуулуулсан. Харин суурь болон өнгө хучилтын зөрүү дээр цохио байгааг засаж, хүйтэн асфальтаар тэгшилж байна.
Замын хэвтээ тэмдэг тэмдэглээг хийж дууссан, маргааш/2023.11.06/ замын босоо тэмдэглэгээнүүдийг хийж дуусна. Ингээд цаад хугацаа Лхагва юм уу Пүрэв гарагт дөрвөн эгнээгээр зорчуулахаар замчид ажиллаж байна" хэмээн ярилаа.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил 2019 онд эхэлж байв.
Зочин · 2023/11/07
Худлаа битгий яриад байгаарай. 2016 онд эхлүүлсэн МАН-ы 8 жилд хийсэн ганц зам нь шүү
Зочин · 2023/11/06
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan