Удаа дараа ял шийтгэл эдэлж байсан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал Экологийн Цагдаагийн Албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж,

  • орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал "алт" олборлосон,
  • мөн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан,
  • гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 

Түүнчлэн хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байв.

Дээрх хэргийг Прокурорын байгууллагаас шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар