Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэтээр хуурамч бичлэг тараасан сэжигтнүүдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэжээ
2023/11/21
Цахим орчинд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаар Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван мэдээлэл өгөв.
Тэрбээр "Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын тикток орчинд “Цахим ертөнц” нэртэй хаягаас deep fake буюу хуурамчаар хүний царай болон дуу хоолойг өөрчилж засварлах боломжтой программ ашиглаж, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 1-нд нийтэлсэн "Дэлхийн нийслэл Хархорум" нэртэй теле хичээлийн үеэрх дүрс бичлэгийг өөрчилж, хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 38 секундийн бичлэг тараасан.
Хятад улсын ӨМӨЗО-д үйл ажиллагаа явуулдаг радио телевизийн хорооны "Талын дуу хоолой радио" гэх хуудсаар хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар нь цахим орчинд түгээж, үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд тухайн этгээдүүдээс сэжигтнээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан.
Цагдаагийн байгууллагаас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд М, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу "худал мэдээлэл тараах" гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна" гэлээ.
Мөн "Анх хуурамч мэдээлэл Хятад улсын ӨМӨЗО-ы "Талын дуу хоолой" гэх хуудсанд тавигдсан байна. Монгол Улсын 102.1 буюу "Тал нутгийн аялгуу ФМ" ХХК-тай хамтын ажиллагааны гэрээтэй, тэднээс санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг.
Тус радиогийн захирал М нь 102.5 ФМ радиогийн үйл ажиллагааг давхар хариуцдаг. Мөн Like HD телевизийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг.
Сэжиглэн шалгаж буй М-ийн хамаарал бүхий этгээд нь "Ten media" гэх медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбарт ажилладаг.
Иймд худал мэдээлэл тараах гэмт хэргийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хүмүүс зохион байгуулсан байж болзошгүй үндэслэл таамаглалаар шалгаж байгаа" гэлээ.
Зочин · 2023/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2023/11/21
МАН-ын дарга М.Энхболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасны дагуу "худал мэдээлэл тараах" гэмт хэрэг үйлдсэн баина. Авлигачин хулгайч Цагдаагийн байгууллага Ми данжаадыг хэзээ барих вэ?
Оюун-Эрдэнэ яаралтай огцор.. · 2023/11/21
МАН-ын дарга М.Энхболд Хүрэлсүхийг саарал ордны ард газар дээрэмдэж аваад 6 давхар байшин зарьж идээд гадаад руу зугатсан гэж албан есоор мэдээлсэн.Энэ худал мэдээ тараасан гэмт үйлдэл мөн үү?
маоист Лянь Бао. · 2023/11/21
МАН сонгуулиар худал мэдээ тарааж мөнгө өгдөг.Баримт нотолгоо маш их бий.Энэ гэмт хэрэг мөн үү?