Мэргэжлийн боксын Солонгосын аварга, WBA холбооны Азийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубын тамирчин Ганбаатарын Баярхүүд Аэро Монголиа ХХК-иас Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд 3 жилийн турш, жилд 2 удаа үнэ төлбөргүй зорчих эрхийг гардууллаа.

 

Тамирчинд багш дасгалжуулагчийн үүрэг нөлөө, гэр бүлийн тусламж дэмжлэг чухал байдаг учраас түүний багш эрхэм Жон Хүн Шинд нэг жилийн 50%-ийн хөнгөлт, гэр бүлд нь мөн 50%-ийн хөнгөлөлттэй үнээр зорчих эрхийг тус тус олголоо.

Хүндэт Г. Баярхүү танд Аэро Монголиа ХХК-ийн нийт хамт олны зүгээс амжилт хүсье хэмээв.

Тус хамт олны энэхүү бэлгэнд олон нийтийн зүгээс "Ирээдүйгээ бид дэмжиж байж илүү ихэээр гэрэлтэнэ. Тамирчиндаа амжилт хүсье. Аэро Монголиа ХХК-ийн хамт олонд баярлалаа" гэсэн сэтгэгдэл хөвөрсөөр байна. Уншигчдынхаа өмнөөс Аэро Монголиа ХХК-ийн талархаад илэрхийлээд, Г.Баярхүү тамирчиндаа их амжилтыг хүсье.