Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн ч ялагдав
2023/12/01
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон албан үүрэгтээ буцаан томилогдохоор БШУЯ-ыг шүүхэд өгсөн.
Тэгвэл уг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэрээр Ж.Соронзонг тус сургуулийн захирлаар эргэн ажиллах боломжгүй, үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ.
Дээрх хэргийг эргэн сөхвөл, түүнийг захиралын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсны дараа БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, "Орос гуравтай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрээ гаргасан. Энэ бол ямар ч эргэлт буцалтгүй шийдвэр. Орос гурвын захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Ямар нэгэн байдлаар хамт олон, эцэг эхчүүдийг өдөөн хатган, жагсаал цуглаан зохион байгуулах үйл ажиллагаа хийж байна.
Монгол бол тусгаар улс. Аль ч улсын ЭСЯ, БШУС-ын тушаалыг цаг нь болоогүй гэж үзэн болчимгүй мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. ГХЯ-ны ноот бичиг гаргана. Орос гуравтай холбоотой асуудалд бид цэг тавьсан.
Орос гуравдугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд, Улаанбаатар хотод байдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн зардлаас, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг. Тиймээс өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэг байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг сануулъя" гэсэн удаатай.
Зочин · 2023/12/03
80955877
Зочин · 2023/12/03
DYRAA S DYYDLGR MASSAJ80955876L7
Зочин · 2023/12/03
S WI80O55877
юунд найдав · 2023/12/03
СОРОНЗОН одоо болилдоо. ОДОО таныг дэмжиж гүйх эцэг , эх байхгүй. Нөхөр нь согтуугаар жолоо барьж хүн дайраад ял аваагүй. ХЭРЭГ хуучрахгүй. Шударга хуульчид байгаа шүү
Зочин · 2023/12/01
Даварсан авилгач авгай нэг зайлждээ
Зочин · 2023/12/01
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh