Увс аймгийн нутагт өчигдөр цасан шуурганаар сураггүй болсон нэг иргэнийг эсэн мэнд олжээ
2023/12/05
Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр буюу 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг өнөөдөр/2023.12.05/ эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг гэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд гурав буюу нийт дөрвөн гэр нурсан дуудлагаар тухайн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
Өнөөдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.
Зочин · 2023/12/05
XALYYXN S DYR80955877