Ирэх сонгуульд тойргуудыг ингэж хуваажээ
2023/12/21
Төрийн байгуулалтын Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2024 оны Улсын Их Хурал(УИХ)-ын ээлжит сонгуулийн тойргийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцжээ.
Ирэх сонгууль олон мандаттай бүсчилсэн тойргоор зохион байгуулагдана. Бүсчилсэн тойргийн зураглалаас харвал орон нутагт 3-4 аймгийг нэгтгэж, томсгосон нэг тойрог болгож байна. Тухайлбал баруун, төв, зүүн, говийн бүс гэх мэтээр газар зүйн байршлаар нь хуваасан байна.
Харин Баян-Өлгийг аймгийг л тусад нь нэг тойрог болгожээ.
УИХ-ын сонгуулийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 тойргоор явуулахаар төсөлд тусгаад байгаа юм.
21 аймгийн тойрогт хуваасан байдал:
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
Нийслэлийг тойрогт хуваасан байдал:
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.
Монголчууд 2024 онд мажоритар, пропорционал хосолсон системээр нийт 126 хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгоно.
Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улс нэгдмэл нэг улс. Баян-Өлгий аймаг бол Монгол Улсын нэг аймаг. Баруун таван аймгийн нэг бөгөөд хэзээ ч салж болохгүй Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсэг. Гэхдээ ингэж салгаж байгаа нь ямар нэг байдлаар тусдаа болгож байгаа хэрэг биш. Энэ бол хүний эрхийн үүднээс үндэсний цөөнхийн төлөөллийг хангахын тулд юм. Хэрэв баруун бүсийн нэг аймаг болоод орчихвол Баян-Өлгийн төлөөлөл байхгүй болж, цөөнхийн төлөөлөл хангагдахгүй учраас жендэрийн квот тогтоодог шиг квот тогтоож өгч байна гэсэн үг.
Нэг бүс дотор үндэстэн хоорондын зөрчил гарах эрсдэл байдаг. Ямар нэг байдлаар улс төрийн болон газар нутгийн эрх өгч байгаа асуудал огт биш бөгөөд үндэсний цөөнхийн эрхийг хангаж, хүндэтгэж квот хангаж байгаа шалгуур үзүүлэлт юм" хэмээх тайлбараа өчигдөр Байнгын хорооны хуралдааны үеэр илэрхийллээ.
Нийслэлийн тухайд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг тусдаа нэг, нэг тойрог байх бол Сүхбаатар болон Чингэлтэйг нэгтгэж нэг тойрог болгох гэж байна. Мөн алслагдсан дүүргүүд буюу Багануур, Налайх, Багахангайг нэгтгэхээр төлөвлөжээ.
Togoo · 2023/12/22
Ирэх сонгуулийн дараа Хасгууд маань Ховд Увсаас тусгаарласан хилийн шугам зураад, Казакстанаас хилийн цэрэг (Монголоос гарсан голдуу) авч ирээд л монгол газрын нэрийг хасгаар нэрлээд л (эхэлчихсэн байгаа гэлүү) Хүрэлсүхийг дууд хэлэлцээр хийе гэхгүй баталгаа байхуу? Үүний оронд жансаалтын эхний 3- г хасаг хүн тавивал арай хөнгөн бус уу?
хүннү · 2023/12/21
УИХ-ын тамгын газрыхан монгол улсын хилийг арай ч ингэж үзүүлж болохгүй. Хятадуудад манай зарим сумдын дарга нар газар өгч тэд оронд нь Хянганы нуруу, Дэгээ, Нөмрөгийн голын эхэнд орчимоос манайд газар өгсөн юм уу? Тэмээний уруул шиг доош унжсан гадар юу вэ?
Зоёин · 2023/12/21
Занданшатар Баян-Өлгийг тусад нь тойрог болгоно гэж юу яриад байна. Улс орны ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэж болох шийдвэрийг гаргах гэж юунд улайраад байна. Монголчууд хараад зүгээр суухгүй байх шүү.
Зочин · 2023/12/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/21
S XN DYRAAR80955877