Ч.Лодойсамбуу: Зурагт руугаа хуруу гараа гозолзуулсан хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байгааталаар тайлбар нэхэх хэрэгтэй
2024/01/02
Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ талаар УЛААН БАЛ нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу цахим хуудастаа өөрийн байр сууриа ингэж илэрхийлсэн юм.
Зурагт руугаа хуруу гараа гозолзуулсан хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэж шалгаж байгаа Цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй тайлбар нэхэх хэрэгтэй. Яг аль заалтаар яагаад зөрчлийн хэрэг үүсгэсэн бэ? Нөгөө “Дээрээс ирсэн тушаал” гэдгээрээ юу?
“Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм” гэжээ.
1. Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуулийн алинд нь ч “Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм” гэдэг өгүүлбэр, үг үсэг алга.
2. Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16.1.1/түүний бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна; гэжээ. Зурагтаар гарч байхад нь хуруу гараа гозолзуулж түүнийгээ цахим сүлжээнд түгээснийг Ерөнхийлөгчийн халдашгүй дархан нэр төрд халдлаа гэж үзэж байгаа хэрэг үү?
3. Зурагтаар гарч байхад нь эрхий хуруугаа хоёр хуруун завсраа хавчуулж дэлгэц рүү хандуулах нь ерөөсөө ч гутаасан, доромжилсон хэрэг биш. Дургүйцлээ л илэрхийлж байгаа нэг хэлбэр. Хүн хүнээ салаавч үзүүлж доромжилдоггүй. Салаавч харуулж басамжилдаг, эсэргүүцдэг, маргалддаг. Салаавч бол доромжлол биш. Дургүйцлээ үйлдлээрээ харуулж буй илэрхийлэмж.
4. Энэ бол эрх зүйн биш ёс зүйн хэрэг. Тэр хүмүүс тэгэж бичлэг хийснээрээ өөрсдийнхөө хэр хэмжээг л харуулсан. Зөндөө ч шүүмжлүүлж байна. Энэ бол хангалттай шийтгэл. Ёс суртахууны хэм хэмжээ нийгэмд өөрөө ингэж тогтдог. Цагдаа тогтоохгүй. Чадах ч үгүй.
Хүн хэнд ч дургүйцэх, түүнийгээ хэн нэгний эрхэнд халдахгүйгээр илэрхийлэх эрхтэй. Тэр үйлдэл муухай, бүдүүлэг байсан. Бүгд харсан, ойлгосон. Гэхдээ Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй эрхэд нь халдсан үйлдэл ерөөсөө ч биш шүү!
Байтлаа бүр хүнийхээ сэтгэл хөдлөлийг хорих нь Цагдаагаа цагдах цаг болсон байна шүү хэмээжээ.
Enh · 2024/01/04
Ene hvnte sanal niilehgv bn
Мангас Хүрэлсүх · 2024/01/03
манжийн өмхий шээс мангас нүүрт Хүрэлсүх өөрөө захйалж баривчлуулдаг.
Мангас Хүрэлсүх · 2024/01/03
Хүрэлсүхийн зургаар хошногоо арчдаг нойлын цаас авах мөнгөгүй улс зөндөө бий.Тэднийг яах вэ Бас баривчилах уу?
Зочин · 2024/01/03
Үнэн хүний сэтгэл хөдлөлийг хорино гэж бхгүй ээ хүүк ямар схддам хуссеин юмуу
Нямлүнцог · 2024/01/03
Санал нэг бна
Рихард · 2024/01/02
Одоогийн ерөнхийлөгчийн 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн дүн
Зочин · 2024/01/02
Ард түмэн туйлдаа хүрсэний илэрхиилэл ордний гадаа зогсохоор гарч ирэхгүй ганц харагдахаар нь дургүйцлээ илэрхийлж
Ангараг · 2024/01/02
Шалгаж зөрчлийн хуулиар шийтгэх нь зөв Лодойдамба бол яршиг л байна төрийнхөө далбааг урдаг новшийн сэтгүүлчид салаавч үзүүлэх тэгээд зүгээр үү Хуцалгүй зайл
AH · 2024/01/02
Mash buruu toroo hundelj ybaarai AH nam buunii nohoduudaa buu uzegdeerei
Зочин · 2024/01/02
Энэ лалар тгд тэрийг зөв гд бга юм уу?!!Эмэгтэй хүн бж тэр нь ё балай гэчий бнашд!!!
Зочин · 2024/01/02
Лодойгийн золбин шээснүүд биз юм болгонд хошуу дүрхийндалбаа урж далдганажбайсан гөлөг
Зочин · 2024/01/02
Гэртээ бол өөрсдинх нь ухамсарын үйлдэл олон нийтийн нүдэнд тавьж байгаа нь санаатай төрөө гутаасантай ялгаагүй үйлдэл. Хайран сайхан ирээдүйн хүүхдүүдийг ингэж хүмүүжүүлэх гэж харамсалтай юмаа.
Зочин · 2024/01/02
Цагдаад хийх ажил н багадаад байгаа юм бн
Shandas · 2024/01/02
Xvn yor n gert dotroo xuluuruu tolgoi xiine vv tolgoigooroi xul xiine vv xend xamaa bna aa pizdanudad
Иргэн · 2024/01/02
Шуурхай шалгаж тогтоосон байна. Ингэж шалгах юм маш их байгаа.
Зочин · 2024/01/02
Ерөнхийлөгч өөрөө Ерөнхийлөгч шиг байсан ердийн иргэд нь ингэж доромжлох уу???
Оо · 2024/01/02
Лодойгийн даалгавар байх
Зочин · 2024/01/02
Хүрэлсүхын шүүх хүүхэд эмэгтэйчүүдийг дор нь барьж хорьдог тийм халтай хүн
иргэн · 2024/01/02
Лодойсамбуу ҮНДЭСЛЭЛТЭЙ л бичсэн байна шдээ.
Зочин · 2024/01/02
Fuck
элбэг · 2024/01/02
Энэ хүүхэдүүд араатан болж өснө цаашдаа эцэг эхрүүгээ чөлөөтөй салаавч гаргана. Юун зөрчилийн хууль эрүү үүсгэх хэрэгтэй эцэг эхтэй нь хатуу хариуцлага ярь эцэг эх нь зохион байгуулсан байгаа
Иргэн · 2024/01/02
Хуухдуудээ шоронд явуулаад уудэнд нь уйлж суухдаа ойлгоно доо энэ эцэг эх нэртэй шээснууд.Бугдийг алуурчид яргачидыг бэлтгэж бна даа. Лоодорсамба ингэж мангартахгуй ээ.
УНШИГЧ · 2024/01/02
ӨӨгшүүлээд байх уу? Хуулийн заалт ч олдоно.