Байгаль орчны бохирдол хэт их хэмжээгээр нэмэгдэж хүмүүсийн эрүүл мэнд, амьдрах орчинд ноцтой хөнөөл учруулах болсон нь Монгол улсад тулгамдаад буй томоохон асуудал юм. Энэ асуудалд хүн бүрийн оролцоо чухал байна.

Утааг багасгаж чадах сурагчдын шинэ санааг бид хайж байна. Та бүхний дэвшүүлсэн санаа өөрчлөлт авч ирэх боломжтой юм. Бид та бүхнийг агаарын бохирдлыг бууруулах санал дэвшүүлэхийг урьж байна. Та бүхэн энэхүү уралдаанд өргөнөөр оролцоно уу.

СЭДЭВ:

Энэхүү уралдааныг “Улаанбаатарын утааг яаж бууруулах вэ?” сэдвийн хүрээнд зарлаж байна.

ЗОРИЛГО:

Шинэ санааг эрэн хайхаас гадна сурагчдын багаар зохион байгуулалттай ажиллах, мэдээлэл цуглуулах, мэтгэлцэх, өөрийн санааг зөв илэрхийлэх, төсөл дээр ажиллаж сурах мөн сэтгэн бодож, шинийг санаачлах сэтгэлгээг хөгжүүлж урамшуулахад оршино. ШААРДЛАГА:

1. Цоо шинэ санааг танилцуулна

2. Хэрхэн хэрэгжүүлэх боломжтой вэ?

3. Энэхүү санаа санаачлага байгаль орчинд хэр ээлтэй вэ?

4. Таны санааг хэрэгжүүлбэл ямар ямар гол алхамууд зайлшгүй шаардлагатай вэ?

5. Хэдий хэмжээний үнэ өртөг дунджаар зарцуулна гэж төлөвлөсөн бэ?

6. Улаанбаатар хотын иргэд таны санааг хэрэгжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулах боломжтой вэ?

ХАМРАХ ХҮРЭЭ:

Зөвхөн нийслэлийн бүх дунд сургуулийн, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид багаар оролцох боломжтой. Оролцох багийн гишүүд нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

ХУГАЦАА:

Материалыг 2024 оны 4 сарын 1 хүртэл доорх цахим шуудангийн хаягаар PDF файлаар илгээнэ үү ([email protected]). Дэлгэрэнгүй мэдээг энэ хуудаснаас авна уу: www.mongoliancontest.com

ШАГНАЛЫН САН:

1-р байр: 4 сая төгрөг

2-р байр: 3 сая төгрөг

З-р байр: 2 сая төгрөг

Тусгай шагнал:

4-р байр: 1 сая төгрөг

5-р байр: 500,000 төгрөг

Санаачлагч: Mongolian Idea Contest

Ерөнхий зохион байгуулагч: WSTEM Mongolia

Хамтран зохион байгуулагч: OCS Consulting & Service