АТҮТ: Автомашины RFID цахим гэрчилгээг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй наана
2024/01/02
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажлыг эхлүүлжээ.
Цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наана” гэж мэдээлж байв.
Харин Авто тээврийн үндэсний төвөөс дээрх мэдээллийг үгүйсгэж “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024.01.01 хүртэл үнэ төлбөргүй наана. 01 сарын 01-ээс төлбөр хураамж авна гэсэн ташаа мэдээлэл тархсан байна.
Цахим гэрчилгээ нь иргэнээс авах төлбөр хураамжгүй олгогдож байгаа тул та бүхэн үзлэгийн төвүүдэд оочир дараалал үүсгэхгүй үйлчлүүлнэ үү” гэх мэдэгдэл гаргажээ.
Иргэд "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр очиж RFID цахим гэрчилгээгээ наалгах боломжтой юм байна.