Сэрэмжлүүлэг: Голын мөсөн дээр явган зорчих үед мөс цөмөрчээ
2024/01/08
аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” гол Голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.