Сонгинохайрхан дүүрэгт 38 настай залуу өөр дээрээ бензин асгаж амиа егүүтгэжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад нэгэн эмэгтэй “Хамтран амьдрагч минь согтуудаа амиа хорлоно гээд өөр дээрээ бензин асгачихлаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу цагдаагийнхан очиж шалгахад Б гэх эр согтуудаа өөр дээрээ шатахуун асгаж галдан нас барсан хэрэг гарчээ.