Гал түймрээс дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ
2024/01/08
Онцгой байдлын ерөнхий газрааc аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Гал түймэр:
- ААН, байгууллагын өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо сууц шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 00:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газрын 2х4 метрийн хэмжээтэй ажилчдын сууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, амины орон сууцны 3 дугаар гудамжнинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 6 дугаар гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 40 тн чингэлэг дотор хураалттай даавуу шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Ханбогд сум Баян багийн Бага булгийн 17 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Гал түймрийн голомтоос М/13 настай, эмэгтэй/, Т/11 настай, эрэгтэй/, Т /7 настай, эрэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.