Х.Нямбаатар: Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй
2024/01/08
Нийслэлийн явган хүний болон автомашины замын халтиргаа, гулгаа зорчиход аюултай болоод байна. Үүнд ямар шийдэл байгааг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр болсон удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хэлжээ.
Тэрбээр "2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Хот тохижилтын газраас дүүргүүд рүү зам, талбайн цэвэрлэгээний ажил шилжсэн. Энэ ажил өчигдрийн байдлаар нэлээд жигдэрсэн байна.
Бодис зузаан орсон цасыг хайлуулдаггүйг дүүргийн дарга нар хатуу ойлгох хэрэгтэй. Зузаан орсон цасыг эхлээд хусаад, араас нь давс, бодисоо цацаад хайлангуут нь хусаад дахиж давс, бодисоо цацмаар байна. Ийм дарааллыг мөрдөөгүйгээс болоод Сансрын туннель дээр Баянзүрх дүүргийнхэн алдаа гаргасан.
Гулгаа халтиргаан дээр гурван зүйлийг анхаармаар байна.
Нэгдүгээрт дүүргийн хариуцах нийтийн эзэмшлийн зам талбайн гулгаан дээр давс, бодис цацах ажлыг дүүргийн удирдлагууд хариуцна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина.
Хоёрдугаарт СӨХ-ны мэдлийн зам талбайн арчилгаа, цэвэрлэгээнд дүүргүүд, Хот тохижилтын газраас хяналт тавьж, СӨХ-үүдийг торгож, хариуцлагажуулж ажиллана.
Гуравдугаарт ойр орчмын 50 метрийн талбайг цэвэрлэх гэрээг ААН-үүдтэй дүүргийн удирдлагууд хийнэ.
Жишээлбэл 17-гын автобусны буудал дээр баар, хүнсний дэлгүүр гээд олон ААН, байгууллага бий. Яагаад гадна талбайгаа цэвэрлэхгүй байна. Иймээс дүүргийн удирдлагууд ААН, байгууллагуудад наряд бичээд түүнийхээ хойноос цэвэрлэгээ хийнэ.
Иргэд, дүүргүүд, СӨХ, ААН-үүд гадна талбайгаа цэвэрлэдэг хариуцлагатай болъё" гэсэн гурван шийдлийг хэлсэн байна.
Зочин · 2024/01/09
S XALYYTSTL80955877