Бүтэн зургаан жилийн турш цэнхэр дэлгэцээр үзэгчдийн хүртээл болсон нэвтрүүлэг бол  “Universe Best Songs” наадам.

Саяхан шилдгийн шилдгээ шалгаруулах "Гала" тоглолт нь болж өндөрлөсөн.  Дуучин А.Хишигдалай, Б.Солонго, Б.Хонгор нар шилдгүүдээр шалгарсан билээ. 

"Гран При" эзэн А.Хишигдалай "Өөрийгөө ГранПри авна гэж бодоогүй. Одоо хүртэл итгэж өгөхгүй, зүүд юм шиг санагдаад байна. Тэгээд нулимсаа барьж дийлэлгүй ихэр татан уйлсан. Миний уйланхай нь зөөлөн сэтгэлтэй л холбоотой байх" хэмээн өөрийн сэтгэлийн үгээ нэгэн ярицлагадаа дурдсан байна.

Мөн  "Намайг бодвол хэд хэдэн цомог гаргасан уран бүтээлч залуу. Соёл тэргүүний цол тэмдгээр энгэрээ мялаасан. Урлагийн хүн болохоор бид хоёр илүү ойрхон байж байдаг. Саяхан "хамгийн сайхан нь" киноны дууг дуулж олны хүртээл болгосон" гэж анх удаагаа найз залуугийнхаа талаар ам нээжээ.

Түүний найз залуу Гаалийн ерөнхий газрын гадаад харилцааны албанд улсын байцаагчаар ажилладаг гэнэ. Мэргэжил нэгт дуучин залууг хайртаараа сонгосон бололтой.

Д.Ана